Гэр хорооллын нохойн үржил хязгаарлах мэсийг 14 хоног хийнэ

Гэр хорооллын нохойн үржил хязгаарлах мэсийг 14 хоног хийнэ

Гэр хорооллын нохойн үржил хязгаарлах мэсийг 14 хоног хийнэ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийг өнгөрсөн зургадугаар сард зарласан талаар бид мэдээлж байв.

Гэр хорооллын тэжээвэр нохдын үржлийг мэсийн аргаар хязгаарлах гурван багц ажлыг зургаан дүүргийн хэмжээнд 14 хоног хийх аж.

Харин нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй болохыг Хотын ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарчээ. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотойг онцолсон.

Хотын Ерөнхий менежер М.Баяраагийн хэлснээр "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.

Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байгаа.

Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно. Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.

Буу барьж нохой устгах нь зохисгүй. Тиймээс тус үйлдвэрийг барих нь зүйтэй” гэж үзсэн гэсэн юм.

НОХДЫН ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг гурван багц болгон зарлаж шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажлыг нийслэлээс эхлүүлжээ. Нэгдүгээр багц Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, есдүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд хийгдэнэ.

Х️оёрдугаар багц Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, гуравдугаар б️агц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр ажил эхлэхээр төлөвлөжээ.

Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойны үржил хязгаарлах ажлыг хийнэ. Энэхүү ажлыг хийснээр нохойны хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд золбирох эзэнгүй нохойны тоог 20-30 мянгаар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-26 122.201.23.83

Сайхан мөнгө угаах арга даа

Avatar

Зочин 2023-08-26 203.91.115.48

Бас нээрэн зан ааш нь догшроод ирэх байх даа. Хүн шиг л. Яамаар ч юм бэ дээ. Өмнө нь хүн урах гэж дайрдаг байсан бол спэй хийлгэсэнийхээ дараа хүчиндэх гэж дайрдаг болчихвийдээ. Золбин нохой муурнуудаа бүгдийг нь зүгээр устгаад нэг үзвэл яана? Тэжээврүүдээ харин үржлийг нь түүвэрлэн хязгаарлая.

Avatar

Нэргүй 2023-08-26 203.91.115.48

Зүйтэй. Бас мууранд нэг анхаараадахаач. Золигнууд чинь харх шиг л үржих юм.

Avatar

би 2023-08-26 103.212.116.16

Муураа үржил зогсоох мэс ажилбар хийлгэчихсэн чинь ууртай муухай зантай болчихсон ш дээ.

Avatar

Нэргүй 2023-08-26 213.87.146.197

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-26 202.126.90.126

yasan nugeltei amitad be zugeer baigaa amitdiig zugeer bailga

Avatar

ЗОЧИН 2023-08-26 66.181.190.66

Буудаж алсанаас харин энэрэнгүй хандаж байна шүү дэ. Хэт үржээд байвал хүүхэд хүмүүсийг барьна ойлгож байна уу.

Avatar

Нэргүй 2023-08-26 109.123.234.29

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-08-26 202.9.40.81

Гадаадын сонинд гарах вий. Концлагерийн арга сэргээж байх шив. Хордуулж унтуулах арга өөр хаан хэргэлдэг бол?

Avatar

Зочин 2023-08-26 59.153.113.229

Унтуулах энэ тэр чинь илүү зардал байдаггүй юм уу, зүгээр л буудаад явчих нь хямд баймаар, гэр хорооллоос гадна орон сууцанд нохой, муур тэжээдэг улс их байна аа, энд ямар нэг зохицуулалт хиймээр л байх шиг

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.161.76

Энэ ёстой зөв шүү

Avatar

Mongol hun 2023-08-26 59.153.112.115

Зүйтэй ажил. Шөнө оройн цагаар гэр хороолол, зуслан болон эзгүй газраар явахад хэцүү шүү дэ. Зассан нохдод тусгай хүзүүвч зүүж өгөх хэрэгтэй. Хүзүүвчгүй эзэнгүй сул яваа нохой муурыг бүгдийг устгах хэрэгтэй. Ядаж нохдоос айж явахгүй тайван амьдармаар бна

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.161.217

өөрсдийг нь ингээд засвал яах бол

Avatar

Зочин 2023-08-26 59.153.112.115

Зүггүйтээд байвал чамайг ч засч болно шүү дэ

Avatar

хотын иргэн 2023-08-26 103.57.93.135

Зөв ажил байна аа. Зуслангийн ууланд золбин ноход сүрэглээд явган явж болохоо байлаа. Гөрөөсийг барьж дуусгаад алхагчид руу дайраад байна. Айгаад ууланд алхахаа больсон. Хэцүү юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж