Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн.

Тус шийдвэрийн дагуу өнөөдөр /2023.08.26/ тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно. Гэвч түгжрэл их байна.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Энэ сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийнэ.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-26 202.9.46.167

замийн сонголт муу. нарийхан замыг өндөр байшин шахчихдаг. баруун зүүн тийш 2 төв замтай тэднээс гараад өөр замаар явья гэхээр зам нь төв руугаа буцаад орчихдог тэндээсээ байр луу орсон мухар замтай. хот төлөвлөлт байхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-26 202.9.47.6

энэ лаларуудад тэгш сондгой дугаарын хязгаарлалтаас өөр хийж чадах юм байхгүй чадвар ч байхгүй монголын төрийн албаны дээд доод бүх шатанд олигтой эрүүл ухаантай нэг хүн байхгүй 100 хувь чадамжгүй төр ….п***а

Avatar

Нэргүй 2023-08-26 213.87.146.197

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-26 192.82.92.42

Бугд л олон дугаартай болоо биздээ. Энэ болхи, хаах боохоос еер арга олж чадахгуй мулгуу удирдлагууд!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-26 103.212.116.97

Битгий худлаа мэдээг санаатайгаар түгээгээд бай. Манай гэрийн цонхоор Нарны зам, Наратуул захын уулзвар харагдадаг. Өнөөдөр зам тээврийн хөдөлгөөн эрс буурссан нь маш тод харагдаж байна. news.mn бол дандаа "хэвлэл мэдээллийн" хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Зөрчлийн тухай хуулиар худлаа гүжирдсэн гэх зүйл ангиар нэг сайн торгууль ногдуулмаар байна.

Avatar

Залуу 2023-08-26 66.181.161.18

Түгжрэл хамаагүй буурсан байхад яагаад ийм худлаа мэдээлэл тавиад байгаан? Энэ өвөл энэ чигээр нь явуулах хэрэгтэй. Нийтийн тээврээ сайжруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-26 202.9.46.151

Гэрлэн дохио түгжрэлийн нэг эх сурвалж

Avatar

Л.ЛХАГВА 2023-08-26 103.57.93.235

БИ Л ЭРХ ЧӨЛӨӨТӨЙ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ТАРХИНЫ ТҮГЖРЭЭГ АРИЛГААГҮЙ ЦАГТ ТЭГ ЗОГСОЛТ ҮРГЭЛЖИСЭЭР Л БАЙХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2023-08-26 202.179.25.12

Хилээр зогсолтгүй машин орж ирж байхад яаж түгжрэл буурхав дээ

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.181.69

ингэж заваарахаар хүн бүр 2 машинтай болоод эхлэнэ тэгээд бүүр тэг зогсоно доо,гүүрэн зам 2 дөрвөн замд тавьж,гэр хороолол дундуур өргөн нэвт явдаг 2-3 зам шинээр тавиад л шийдчих асуудал шүү дээ уг нь,түгжрэлийн саад нь түгжрэлийг бууруулах ямар ч боловсрол мэдлэггүй,намын ажилтан юм чинь ингэхээс өөр яахав,инженерийн мэдлэгтэй хүн л энэ асуудлыг шийдэж чадна,өөр хэн ч биш,бөхчингүүд бүүр биш шүү???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж