Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Хуучирсан мэдээ: 2023.08.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд орж байгаа ч түгжрэл их байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн.

Тус шийдвэрийн дагуу өнөөдөр /2023.08.26/ тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно. Гэвч түгжрэл их байна.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Энэ сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийнэ.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж