“Алтан намар” үзэсгэлэнгээс төмс, ногоог хамгийн хямдаар авч болно

“Алтан намар” үзэсгэлэнгээс төмс, ногоог хамгийн хямдаар авч болно

“Алтан намар” үзэсгэлэнгээс төмс, ногоог хамгийн хямдаар авч болно

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, 6 дугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байна.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-26 59.153.114.73

yag hyamd baij chadahuu hud

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.161.20

жуковын талбайд гарлаа гээд бичээд байх юм очихоор ямарч худалдаа байхгүй юм худлаа попорхоо болин шүү

Avatar

иргэн 2023-08-26 103.57.93.102

ногооны дамлагчид !!!!!!!! Том дэлгүүр маркетээс үнэтэй новшнууд яг баяжаач!!!!!!

Avatar

Зочин 2023-08-26 103.212.117.127

ХУД ногоо үнэтэй амтгүй хятад ногоотой хамт зарж байсан. Үүнд анхаар

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.161.112

mongol n ch bna lee htatad n ch bna lee oorsdoo tarisan gl hyatadiig ch hudaldaalj bna leede

Avatar

Нэргүй 2023-08-26 103.212.118.132

Үнээ өндөр хэлсэн оркууд л энд тэндгүй суугаа харагдана лээ хятадаасаа дор болсон оркууд

Avatar

Нэргүй 2023-08-26 213.87.146.197

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Наран 2023-08-26 202.21.108.26

За худлаа зүйл бичихээ болиоөнөөдөр таванэрдэнэ ү
Захынурьд. Орхон худалдааны төвийнурьд очижбаахан дэмий явууллаа зохионбайгуулж баыгааюм болзөв мэдээлэл тавиачбалөрсан юм

Avatar

Зочин 2023-08-26 66.181.183.174

Орхон худалдааны төвийн гадаа байхгүй байна лээ

Avatar

Нэргүй 2023-08-26 103.57.92.205

нэг авгай хятад сармисыг монгол гэж хэлээд 30.000 төгрөгөөр зараад байна шүү!!!!!

Avatar

зочин 2023-08-26 66.181.190.179

Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд зарагдаж байгаа лууван, сонгино 2500, төмс 1500 бнлээ.
Орчин нь бохир, машины тоосонд ногоо нь дарагдаад л, ийм заваан орчинд ногоогоо зарцгааж байна.
Баянгол дүүрэг үүндээ анхаараачээ. Завхарсан юм.

Avatar

Нэргүй 2023-08-26 109.123.234.29

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж