Бейонсе VS Тэйлор Свифт

Бейонсе VS Тэйлор Свифт

Бейонсе VS Тэйлор Свифт

2023 оны хамгийн том хэмжээний, дэлхийг донсолгосон аялан тоглолтуудыг нэрлээч гэвэл яах аргагүй Бейонсе, Тэйлор Свифт нарыг хэлнэ. Киногоор бол "Барби", "Оппенхаймер" хоёртой дүйцүүлж болох юм. Бейонсе, Тэйлор Свифт нарын шүтэн бишрэгчид сүүлийн хэдэн сарын турш цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргэж, хэдэн мянган ам.долларыг дээд зэрэглэлийн суудлын төлөө төлжээ. Аялан тоглолт болсон хот бүрийн эдийн засаг ч сайжирсан. “Renaissance World Tour” ч тэр, “Eras tour" ч тэр тус тус нэг тэрбум ам.доллар давсан ашиг олох төлөвтэй байна.

"CNN" агентлаг хоёр дуучны тоглолтын тоон мэдээллүүдийг харьцуулалт маягаар гаргасаныг доор толилуулж байна. 

1.Одоогоор Тэйлор Свифт 22 улсад, Бейонсе 12 улсад тоглосон байна.

2.Дээрх улсуудад Тэйлор Свифт 146 удаа, Бейонсе 56 удаа шоу хийсэн.

3.Тасалбарын эхлэх үнэ Тэйлор Свифтийнх 49 ам.доллар, Бейонсегийнх 62 ам.доллар.

4.Дамын дундаж үнэ: Тэйлор Свифт – 3801 ам.доллар, Бейонсе – 1062 ам.доллар.

5.Тэйлор Свифтийн арын бүжигчний тоо 15 бол Бейонсегийн ард 21 бүжигчин байна.

6.Тэйлор Свифт тоглолт бүр дээрээ дунджаар 44 дуу дуулсан бол Бейонсе 34-ийг дуулжээ.

7.Тоглолтын үргэлжлэх хугацаа Тэйлор Свифтийнх дунджаар 195 минут, Бейонсегийнх 150 минут байна.

8.Тэйлор Свифт 13 удаа хувцсаа сольсон бол Бейонсе есөн удаа сольжээ.

9.Тоглолтын зурагтай подволкны үнэ: Тэйлор Свифт – 45 ам.доллар. Бейонсе 35-40 ам.доллар.

10.Тэйлор Свифтийн тоглолтын тайзнаа нэг ч хүүхэд гараагүй. Харин Бейонсегийн тоглолтын тайзнаа нэг л хүүхэд гарсан нь түүний 11 настай охин Блю Айви байв.

11.Тэйлор Свифт таван жилийн өмнө, Бейонсе долоон жилийн өмнө хамгийн сүүлд аялан тоглолт хийсэн.

12.Тэйлор Свифтийн тасалбар борлуулалтын цахим хаяг нэг удаа, Бейонсегийнх хоёр удаа ачааллаа дийлэхгүй алдаа заасан.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2023-08-26 216.38.195.74

nt ?;

Avatar

Нэргүй 2023-08-26 213.87.146.197

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж