Украины арми Москвагийн зүг пуужин харваж, Крым рүү 42 дроноор довтолсон тухай ОХУ өчигдөр /2023.08.25/ мэдэгдлээ. Энэ нь Украины арми Оросын мэдлийн нутаг дэвсгэр рүү анх удаа томоохон хэмжээний довтолгоо хийсэнд тооцогдоно. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, Москватай хиллэдэг Калуга мужийн дээгүүр шинэчлэн сайжруулсан "S-200" пуужинг харважээ. Калуга нь Москвагаас 200 орчим км зайтай. Пуужинг Калуга мужийн нутаг дэвсгэр дээр агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлж устгасан гэв. Халдлагын улмаас Москва орчмын нисэх буудлууд нислэгээ түр зогсоожээ.
Харин Крымийн халдлагын тухайд агаарын довтолгооноос хамгаалах систем есөн дроныг устгаж чадсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч Зеленский энэ долоо хоногт болсон олон улсын бага хурлыг үеэр "Крымийг чөлөөлнө" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн тавдугаар сард Кремлийн дээгүүр хоёр нисгэгчгүй онгоц ниссэнийг Москва устгасан. Үүнээс хойш ижил төстэй дроны халдлага ОХУ-ын нутаг дэвсгэрт цөөнгүй гарав. ОХУ-ын цэргийн дэд бүтцийг устгах нь зургадугаар сард эхлүүлсэн сөрөг довтолгоонд тустай гэж Украины тал мэдэгдээд байна.
Эх сурвалж: NBC NEWS