Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдаж буй "Авлига хороолол" гэх хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нураах захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Гэвч хууль эрхзүйн хүрээнд тус барилгын ажил нь зөрчилгүй учир ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлагууд өнөөдөр мэдэгдсэн.
“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
Тодруулбал, наймдугаар сарын 30-ны 13:30 цагаас тус хэргийг хянан хэлэлцэх аж.
Улмаар наймдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авлига хороолол буюу "Aqua garden", "S.Outlet", "Шунхлай" шатахуун түгээх станцын барилгыг албадан буулгана. Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлэхээ мэдэгдсэн.
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ.
Холбоотой мэдээ