Германы ууланд “хүн чоно” үзэгдсэн гэв

Германы ууланд “хүн чоно” үзэгдсэн гэв

Германы ууланд “хүн чоно” үзэгдсэн гэв

Германы уул талаар жад барьж яваа нүцгэн хүний гэрэл зураг цахим сүлжээнд таржээ. Явган аялагчдын авсан гэрэл зургаас харвал мөнөөх нүцгэн, сэгсгэр үстэй хүн зүүн гартаа  саваа, баруун гартаа өөр нэг хэрэглүүр барьжээ. Мөн тэрхүү хэрэглүүрээрээ чулуу үрж байгаа харагдана.

Жина Вайсс болон түүний найз Тоби нар өнгөрсөн Мягмар гаригт Харзын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялж явахдаа гар утсаараа зургийг нь авчээ. “Бид элсэн чулуун агуйд ирээд хүн чоно харсан. Тэр нэг агуйн аман дээр гартаа жад шиг урт модон саваа барьчихсан зогсож байсан. Тэр биднээс нүдээ салгаагүй боловч нэг ч үг хэлээгүй. Яг л түүхийн номон дээр байдаг чулуун зэвсгийн үеийн хүн шиг аашилж байсан” гэж Жина Вайсс хэвлэлд ярьжээ.

Уг хүнийг Германы эрх баригчид 2015 оноос хойш ажиглаж байгаа гэж “Bild” агентлаг мэдээлэв. Харин орон нутгийн гал түймрийн албаны нэгэн ажилтан хэлэхдээ “Ойд ямар ч ер бусын зүйл анзаараагүй. Энэ түүх утгагүй санагдаж байна. Зургууд нь хошигнол байх” гэжээ.

Германы нийт газар нутгийн 30 орчим хувь нь өтгөн ойгоор бүрхэгдсэн байдаг. Тиймээс ой модон дунд амьдардаг даяанч нарын тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлээр хааяа гардаг аж.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэндэв 2023-08-26 202.126.89.93

МОНГОЛ БОЛ ОНГОН БАЙГАЛТАЙ УЛС!!!

Avatar

Нэргүй 2023-08-26 139.5.216.221

Орчин үед нийгэмшил . хөгжил . зэргээс залхаж ганцаар хөвчид амьдрах сонирхолтой хүмүүс олширч байгаа . Тэдний нэг л байх даа

Avatar

Нэргүй 2023-08-26 202.9.40.244

Монголд байхгүй байхад бусад оронд бол юу л бол доо. Онгон хүн очоогүй газар бол ази тивийн Папау Гвиней болон Индонезийн бүлэг арал, Энэтхэгтйг Андманы арлууд юм.

Avatar

Нэргүй 2023-08-26 82.132.216.136

монгол царайтай юм уу даа

Avatar

Нэргүй 2023-08-26 213.87.146.197

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-26 202.21.108.21

Немцүүд хүй нэгдэлрүүгээ ямар хурдан ухарч бнаа.

Avatar

Нэргүй 2023-08-26 103.57.94.46

Манай нэг аймгийнл нутаг. Тэнд ямар юмны хүн чоно байхав. Хошигнол. Онгон зэлүүд газар гэж байх биш.

Avatar

Нэргүй 2023-08-26 103.212.119.138

Өөр сонин юу байна

Avatar

Нэргүй 2023-08-26 182.232.189.59

News.mn uur post loh yum oldohgui bnuu, Ukraine pravda ch yumu ali neg westren ni bullshit propaganda g orchuulaad taviach iim yumni orond

Avatar

Нэргүй 2023-08-26 66.181.181.69

гар утас нь тэгээд хар цагаанаар зураг авдаг утас юмуу,бүлтэрч өгчээдээ янз нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж