Барилгаас зүүгдсэн хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.25-нд нийтлэгдсэн

Барилгаас зүүгдсэн хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Барилгаас зүүгдсэн хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Цахим орчинд өнөөдөр /2023.08.25/ бага насны хүүхэд өндөр барилгаас зүүгдэж байна гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр 14.19 цагт "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо "Санни таун" хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалган, хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж