Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үерт өртсөн 280 өрхөд таван сая төгрөгийг олгохоор болжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Баяр ярихдаа “Дарь-Эхийн үерт өртсөн иргэдэд таван сая төгрөгийн дэмждэг үзүүлэх саналыг гаргасан. Өнөөдрийн хуралдаанаар бид бүхэн хоёр шийдвэр гаргалаа. Нөхцөл байдал сайнгүй байна. Тухайлбал, үерийн улмаас өнчирч үлдсэн, өндөр настан эмнэлэгт хэвтэж байхад нь үерт гэр нь урссан, гэх мэт айлаар дамжиж хоног төөрүүлж байгаа иргэд цөөнгүй байна.
Зарим хүүхдүүд нь хичээлийн бэлтгэл ажлаа хангаж чадаагүй ийм л байдалд байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэл хийгээгүй. Зарим иргэн гудамжиндаа гуйлга гуйгаад сууж байна. Тиймээс бид дүүргийн ИТХ-ын төлөөгчид газар дээр нь ажиллан шийдвэр гаргасан.
383 өрх байгаагаас нэн шаардлагатай 280 өрхөд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ зардлыг ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаас хэмнэж бүсээ дахин чангалаад шаардлагатай үед нь иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, иргэдээс бид судалгаа авсны үндсэн дээр цаашид үерийн далан байгуулах нэн шаардлагатай. Харамсалтай нь дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж чадахгүй байна” гэлээ.
Холбоотой мэдээ