"Алтан өргөө" олон улсын кино наадам 2023 оын зургадугаар сард нээлтээ Хятадын найруулагч Qiao Sixue-ийн "Хүй" хэмээх киногоор хийсэн. Өвөрмонголын Хөлөнбуйрт зургийг нь авсан тус бүтээл кино урлагийнхан дунд шуугиан тарьсан. Тэгвэл энэ уран сайхны кино есдүгээр сарын 15-наас Монголын кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.
Найруулагч бүсгүй болох Qiao Sixue нь Францад кино сургуулийг дүүргэжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Токиогийн олон улсын кино наадамд "Хүй" кино нээлтээ хийж байсан.
Уг кино нь монгол дээр, барга аялгаар бүтээгдсэн бөгөөд сэтгэлээр унасан хөгжимчин Алус хүү альцгеймерийн өвчтэй ээжийнх/Наранзүг/ нь өвчин хүндэрсэн учраас хотын дуу чимээнээс дайжин хөдөөг зорьж, тэнд хэрхэн амьдралын утга учрыг олж буй талаар кинонд өгүүлдэг. Наранзүгийн биеийн байдал муудахад Алус түүнийг төрөлх тал нутаг руу нь аваачин монгол гэртээ амьдрах бөгөөд ой санамжаа өдрөөс өдөрт алдаж буй ээжийгээ төөрүүлэхгүйн тулд гэрийн бүслүүрээр өөртэйгөө холбон уядаг. Гэвч ээж нь гэртээ харихыг байнга шаардах бөгөөд жинхэнэ гэрээ олох их аялалд мордоцгооно. Байгаль дэлхийн хүйн холбоо, эх үрсийн нандин харилцаа, харилцан хамааралтай кинонд тэрхүү “аргамжаа” буюу хүйн утсаар холбогдох аж.
Энэ бүтээл нь Qiao Sixue-ийн бүрэн анхны кино.
Ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Бадмаа 1991 онд Франц-Оросын хамтарсан “Urgа” киноны гол дүрд тоглож, Венецийн кино наадмаас “Алтан арслан” хүртэж, Оскарын шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшиж байжээ. Тус кино нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хайнань арлын олон улсын кино наадмаас "Шилдэг уран бүтээлийн хувь нэмэр" шагналыг авчээ. Киноны гэрэл зургийн найруулагч Као Юү ажилласан байна. Найруулагч нь “Уг нь зохиолыг бүхэлд нь хятад хэл дээр бичсэн байсан. Хэдийгээр бүх жүжигчид монгол хэлээр ярьдаг ч монгол хэлийг мэдэхгүй хүмүүс байсан тул зохиолыг хятадаар бичих шаардлагатай болсон” гэж ярьжээ.