Намрын ХАЛУУН УЛС ТӨР!

Намрын ХАЛУУН УЛС ТӨР!

Намрын ХАЛУУН УЛС ТӨР!

Монголын улс төрд их тулааны өмнөх нам гүм ноёрхжээ. Өнгөцхөн харвал улс төрийн үйл явдал бага, өвөлжин, хаваржин томоохон луйврын хэргүүдийн дуулианд бөмбөгдүүлсэн нийгэм түрдээ “амхийсэн” дур зурагтай намрын өдрүүд үргэлжилж байна. Гэвчиг, цаанаа  МАН-МАН-тай, АН-АН-тай “иргэний дайн” хэдийнэ эхлүүлснийг олон нийтийн сүлжээнд сэвэгдэж буй сэдвүүд гэрчлэж буй.

Энэ намрын улс төрийн халуурал оргилдоо хүрч, улс төрд сонгууль угтсан субботник улам эрчимжинэ. Нэг хэсэг нь төв талбайгаас, нөгөө хэсэг нь Төрийн ордноос энтертаймент үзүүлнэ. Эрх ашиг нэгдсэн нь тосоо гартал тэврэлдэж, салсан нь цусаа гартал зодолно.  Улстөрчид маань улсаа хөгжүүлэхгүй ч, иргэдээ уйдаахгүй улс төрийг үзүүлэх биз.

1.

Цагаан байрны гол зөрчил нь НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Монголын хамгийн том санхүүжилттай, нүүрсний мафийг Л.Оюун-Эрдэнэ нэр устай зарлаж, сүүлэн дээр нь гишгэчихсэн. Үүнээс болж МАН дотроо “иргэний дайн”-д бэлдэж буй гэх мэдээлэл сэвэгдэх болсны ард хэн нэгний ашиг сонирхол байгаа нь лавтай.

Л.Оюун-Эрдэнэ нэг талаасаа анд нөхдийнхөө авлигын хэрэгтээ тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн. Хэрэвзээ, амалснаасаа ухарвал Ардын нам ирэх сонгуульд өвдөг шороодно. Нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнэ энэ далимаар нам дахь “власть”-аа өөртөө авахыг хүснэ. Алийн болгон эрх мэдлээ Д.Амарбаясгалантай хуваалцах билээ. Гэхдээ түүний цэвэрлэгээнд хамгийн их саад болж мэдэх хүмүүс бол нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнүүд.

Үндсэндээ, сонгуулийн субботникт хамгийн түрүүнд өртөж, цаашлаад хууль, шүүхийн хаалга татаж мэдэхээр болсон анд нөхдөө авраад засгаа унагах уу, засгийн бодлогоо дэмжээд анд нөхдөө шоронд илгээх үү гэсэн хэцүү сонголттой Л.Оюун-Эрдэнээс илүү тулах хүн бол Д.Амарбаясгалан.

Харин нүүрсний хулгайчдын явуулгаар сандал, суудлаасаа салах үгүй нь Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд улс төрд хэр чанагдаж, ямархуу лидер болсны шалгуур болох биз.

Үүрдийн дайсан, үүрдийн нөхөр гэж Монголын улс төрд хэзээнээсээ байгаагүй. Энэ “жам”-ыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр тойрохгүй ч байж мэднэ. Биологийн ч, улс төрийн ч ид насан дээрээ яваа тэднийг Ардын нам гэх бохир институци нь хүссэн ч, эс хүссэн ч зам салахад хүргэх биз.

Дээр нь тэдний нөхөрлөлийг зөрчил болгож, зөрчил дээр цучил нэмэх ах нар нь цагаан байрнаасаа анхааралтайгаар ажиглаж суугаа. Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаанаасаа болоод Л.Оюун-Эрдэнэ цагаан байрны “загалмайлсан эцгүүд”-ийнхээ дургүйцлийг өөр дээрээ авчирсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн суудал ганхах төдийд тэд амаа ангайгаад суухгүй нь лав.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өдөр тутмын улс төрд оролцохгүй болсон ч тэр намдаа ч, улс төрд “номер нэг”-ээ хадгалахыг хүсэх нь мэдээж. Мөн л биологийн болон улс төрийн жинхэнэ ид насан дээрээ яваа түүнийг Монголын улс төрөөс тийм ч амархан шахан гаргаж чадахгүй болов уу.  Хэдий Л.Оюун-Эрдэнийн мэдэлд АТГ ирсэн ч шүүх, прокурор Ерөнхийлөгчөөс яваагүй нь ойлгомжтой.

ЖДҮ, жаран тэрбумын хэргээр шалтаглан У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө цэвэрлэсэн. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэг Л.Оюун-Эрдэнийн эрх  мэдлээ бататгах, намаа цэвэрлэх энэ намрын улс төрийнх нь гол хөзөр гэж харагдаж, хардагдаж байна.

2.

Ирэх Даваа гаригт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Намын дүрмийн дагуу Л.Гантөмөр “гал тогоо”-ны  хүнээ танилцуулна. Гол өрсөлдөөн намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээр өрнөх болсон.  Өнгөрсөн өвөл намын даргаар сонгогдсон хэдий ч дөрвөн сарын өмнө албан ёсоор тамга тэмдгээ авсан Л.Гантөмөр анх удаа намаа зангидаж сонгуульд орно. Тэгэхээр түүний хувьд ч, АН-ын хувьд ч маш хариуцлагатай, эгзэгтэй сонгууль тохиож байна гэсэн үг. Хэрэвзээ, сонгуульд ялагдвал Л.Гантөмөрийн болоод АН-ын карьер дуусна. АН улс төрийн нэг түүх болж үлдэнэ.

Намын генсек бол нам дотроо гол хүн байдаг. Тиймээс намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээр АН-ын фракциуд реакцилаад удаж байгаа билээ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт л  С.Ганбаатар, А.Адъяасүрэн нарыг дагуулаад ил цагаан улс төр хийх болсон нь Л.Гантөмөрийн “тогооны хүн”-ээр өөрийнхөө хүнийг тавих гэсэн зорилготой. Энэ зэргийн жүжгийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарамгай найруулна.

С.Баярцогтыг намдаа гол хүн болох вий гэхээс Х.Баттулга үргэлж айж ирсэн. Гэхдээ С.Баярцогт улс төрийн замналаа бодсон ч Л.Гантөмөрийн тогооны хүн болохгүй биз. Ийм зэргийн албан тушаалаас татгалзах хор нь гарсан улстөрч.

Л.Гантөмөрийн хувьд арай гэж нэгэн дээвэр дор багтсан намаа ахиад хагарал, талцал руу нь түлхчихгүйн тулд мэдрэмжтэй, бодлоготой байхаас өөр аргагүй нөхцөлд ажиллаж байгаа.  АН-ынхны хувьд МАН шиг “толгой хагарсан ч малгай дотроо” байж чаддаг хүмүүс биш. Хэрүүл, талцалаа хавиар нэг цацаж, намынхаа асуудлыг Монголын зовлон болгож хувиргадаг.

Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ “хайчин гал” дунд, Л.Гантөмөр “хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага” шиг л байна.

Л.Гантөмөрийг солино гэдэг Л.Гантөмөрийг түншсэн л үг. С.Баярцогттой хагаралдуулах, АН-ыг байнгын талцал хэрүүлтэй байлгах сонирхол Х.Баттулгад ч бий. Хэрэвзээ Х.Баттулга шинэ нам байгуулах зорилготой байгаа бол эхлээд АН-ыг хэн ч, юу ч биш болгохыг хүснэ. Х.Баттулга эрх мэдэлд хүрэхийн тулд эх орноо ч зарахаас сийхгүй болохыг ганц нүүрсний хулгайн хэргээс нь тодорхой харчихна биз.

3.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилж өгсөн. Тиймээс цээжээ бяц нүдсэн горилогчид төв талбай дээр намаржиж, өвөлжих байх. Өнгөрсөн өвлийн жагсаалаас Төрийн ордонд орохын тулд Төрийн ордоноо “буулгаж” ч мэдэхээр хүмүүс цөөнгүй харагдсан. Уран, усан цахилгаан станцыг улс төржүүлэх гадаадын гар хөлүүд намрын улс төрийн хачир болох биз.

 Аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилж, хөрөнгө оруулалтын том гэрээ байгуулна. Тиймээс Монголын эрх ашгийн эсрэг монголчуудыг нь санхүүжүүлээд тавьчих хэмжээний улс төрийг гэр дотроос, гэрийн гаднаас өрдөж магадгүй. Гэм нь гэрээ л битгий шатаачихаасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-25 202.9.40.244

Энэ хоёр улс төрийн нам намба төрхтэй байж улс орноо хөгжүүлэх нь чухал юм. Одоогоор АН-ын хувьд улс орноо удирддаад явах боломж алга байна. Эхлээд гэрээ засаад дараа нь төрөө засах тухай бодох нь зөв. Энэ намд хөрөнгөжихийн тулд улс орон намаа самрах хүмүүс маш олон байдаг. Тэгсэн мөртлөө тэр хүмүүсээсээ сална гэж огт байхгүй. Тийм байхад яаж олнб дунд нэр хүндтэй нам байж чадах билээ дээ

Avatar

Зочин 2023-08-25 202.126.89.217

АН хэмээх дээрэмчид ялаа эдлэх цаг болоогүй юү, Энэ дээрэмчид сөрөг хүчин нэрээр танхайрч, зарим нь тэднийг өдөж турхирсаар олон жил боллоо. АН зөв бурууг нь зөв ялгаж. Улстөрждөг соёлтой сөрөг хүчин болтол удна. Зөв буруу нь хамаагүй, гөрдөж харааж дайрч зэрлэгээ харуулж ард түмнээс тасарсаар байгаам

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.160.120

зүүдээ ярих гээд хулгайгаа нотлов гэгчээр

Avatar

Настан 2023-08-25 203.91.115.45

Баттулга ахмадаа зээлтэй зээлгүйгээр нь ялгаж гадуурхасан eрөнхийлөгч дөө Зарим нь 6 саяын зээлээ хүчингүй болгуулж байхад зээл аваагүй нь хохир ч 1 саяыг авсан Дэндүү ялгасан шүү

Avatar

Нэргүй 2023-08-25 173.66.93.130

Баярцогт хулгайч хүрэлсүг нар яагаад ялаа эдлэхгүй байна аа , эд амаа хумхиад нуугдаад байна уу !!!

Avatar

Зочин 2023-08-25 103.57.95.67

АН-ын хувьд ялах бодит үндэслэл огт байхгүй удахгүй харнаа та нар. Дээр нь Баттулга, ХҮН хоёр нэмэлт нөлөө үзүүлэх болов уу

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.188.52

Баттулга одоо хичнээн жороолоод газар ахихаа байсаан ! Дагуулсан хоёр далжгары нь хараач,энэ хоёроос өөр юм одоо тэрэнд олдохоо байсан. Мэрэгжлийн тролл Уянга, Ба атархуй, Мөнхбаясгалан нтр нь энэ тангадыгаа дагахаа больжээ !

Avatar

ЖДҮ чин НҮҮРСЧИН ХҮРЭЛСҮХ 2023-08-25 109.123.232.73

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

ташуурдагч 2023-08-25 139.5.216.61

Бядан явагчид, яс хаягчид ажлаа хийгээд эхэллээ. Ерөнхий сайд тавьсан зорилгоо умарталгүй эцэст нь хүргэх байлгүй дээ. Сорилт, хүлээлт ч эхэллээ дээ. Горьдлого компаныхан шиг Ард түмэн найдвар тавин хүлээсээр л байгаа шүү.Ашиг хонжоо харалгүи, наймаа хийлгүй Ард түмнийхээ итгэл зүтгэлийг эрхбиш анзаарах байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.161.50

Zuv humuusee l UIH-d oruulahgui bol balarna. Ard tumen bid ch idevhtei baihgui bol amia bodoj yavtal hulgaich nar dahiad turd olnooroo garaad irne.

Avatar

zochin 2023-08-25 202.126.90.45

За нэг их мэддэг тааж мэддэг тарлан үнээ ч та нар биш байгаа ингэж та нар хамыг дотороос нь задалж явуулга явуулдаг шүү үүнийг нь ашиглаад нөгөө хулгайчууд ажиллаад кэцүү кэцүү

Avatar

Нэргүй 2023-08-25 103.57.93.108

Жонхуу одоо МАН-д өрөө төлөх цаг ирсэн. Тийм ч учраас Данхад тус болж АН-ыг 2 хуваах сонгуульд хэн ч биш болгох үүргээ биелүүлж эхэллээ. Тиймдээ ч утга муутайхан улс төр хийж яагаад байгаа мэдэгдэхгүй танец эргэсэн нь гайхал төрүүллээ

Avatar

Зочин 2023-08-25 59.153.115.123

НЯМСҮРЭН АЖАА НЭГ МУУ ЗАНТАЙ Л ДАА. ХҮМҮҮСИЙН ДУНД БАГАХАН МӨЛЖҮҮРТЭЙ ЯС ХАЯЧИХНА. МАН-ЫН ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН ХОЁРЫН ДУНД НӨГӨӨ БАГАХАН МӨЛЖҮҮРТЭЙ ЯСАА ХАЯЖЭЭ. НӨГӨӨ ХОЁР НЬ АЖААГИЙН ХАЯСАН ЯСАН ДЭЭР ЗОДОЛДОХ НЬ УУ, ЭСВЭЛ ТООХГҮЙ ӨНГӨРӨХ НЬ ҮҮ

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-08-25 66.181.181.67

Oyun-Erdeniin huvid hohcini l bizdee. Etseggui huuhdiin tolgoi tom,ehgui hunhdii b**s ni tom geh ug unenii ortoidog oo. Ook 10 jiliin surguulid baihdaa ueiin ohinoo huchirhiilj ter ni sanaa setgeleer gutarch amia horolsan ch geh yaria baidag. nas bied hurch molgoi ni tomorch judagguitej turiin tolgoid garsan unen yum.Buhel buten ulsaar toglood zogsohgui munhii 2 hurshiinhuu araas hutgalav. Odoo bolno bizdee shooegoo baraadah tsag door amia horloh ch bagadaj medeh

Avatar

. 2023-08-25 77.248.52.248

Itgel, setgel, zorilgodoo l unench bol ter 2 ni ene ajaagiin "OGT MULJUURGUI YSNUUD"-iig tooj shinshildeggui bailguidee kkkk

Avatar

Зочин 2023-08-25 139.5.219.183

С.Баярцогт, Ц.Элбэгдоржтой тэр тусмаа эрх мэдэл бүхий суудал өгөөд сонгуульд оролцвол АН ямар ч эргэлзээгүй ялагдана. Амиа хорлохтой адил. Х.Баттулгын эдгээр хүмүүст ядаж эрх мэдэл өгөхгүй гэж тэмцэх нь зүй ёсны хэрэг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж