“Korean Air”-ээр зорчиход жингээ үзүүлэх шаардлагатай

“Korean Air”-ээр зорчиход жингээ үзүүлэх шаардлагатай

“Korean Air”-ээр зорчиход жингээ үзүүлэх шаардлагатай

Онгоцоор нисэхэд паспорт, тасалбараа л шалгуулдаг байсан бол нэмээд жингээ мэдүүлэх шаардлагатай болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын “Korean Air” авиа компани сүүлийн хэдэн долоо хоногт зорчигчдыг онгоцонд суухын өмнө жинг нь асуудаг болов.

Гэхдээ энэ журам нь хэн нэгний бие галбирыг шүүх гэсэн санаагүй. “Korean Air” бол онгоцныхоо жингийн мэдээллийг үе үе мэдүүлэх шаардлагатай авиа компаниудын нэг юм. Гимпогийн олон улсын нисэх онгоцны буудлаас наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ныг хүртэл, Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас есдүгээр сарын 8-19-ний хооронд нисэх зорчигчдод энэ шалгалт хамаатай. Гэхдээ тухайн зорчигчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд дараа нь Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яаманд мэдээлнэ.

Зорчигч жинлүүр дээр гишгэх үед мэдээлэл нь өөрт нь ч, компанийн ажилтнуудад ч харагдахгүй. Хэрвээ зорчигч хүсэхгүй бол жингээ шалгуулахгүй байж болно.

Энэхүү шаардлагыг агаарын тээврийн компани бус засгийн газраас тавьдаг. Жингийн мэдээлэл цуглуулах нь онгоцны түлшний хэмжээ болон жингийн хуваарилалтын зохицуулалт хийхэд хэрэгтэй байдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-25 223.39.24.46

targan hvn yerni odoo hetsuudej bganm bnalee shu.uhehed 80kl deesh jintei bol une nemegdne teeverlhed shataahad targan hvn uuh tos ikh udaan shattfag gd une bas usdug uym bnle

Avatar

Нэргүй 2023-08-25 103.212.117.120

America iin baishin shg biyte humuus bol hoyr hunii suudal hudaldan awj ywdg ym bnle tghes uur argaggu l ym bnle ter humus chn noild ni ch ordgun bnle

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.160.117

Манай том гүзээт бухан хүзүүт түнтгэрүүд "Кореан Аир"-т сууж болохгүй болох нь ээ??

Avatar

Нэргүй 2023-08-25 103.57.93.114

Жин ихтэй хүмүүс хохь нээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж