Беларусь дахь “Вагнер”-ын баазыг татан буулгаж байна

Беларусь дахь “Вагнер”-ын баазыг татан буулгаж байна

Кремлийн эсрэг бослогоос хойш “Вагнер”-ын цэргүүд Беларусьт байрлаж байсан. Тэгвэл бүлгийн тэргүүн Евгений Пригожин нас барсны дараа “Вагнер”-ын баазыг татан буулгаж эхэлснийг хиймэл дагуулын зургаас харжээ.

Бааз дахь 272 асрын 101-ийг нь хэдийнэ буулгасан байна. Асар нэг бүр нь 20 орчим хүнтэй гэж тооцвол 5000 гаруй цэргээс өдгөө 2000 нь үлдсэн гэсэн үг юм.

Хэвлэлд мэдээлснээр баазыг татан буулгах ажиллагаа наймдугаар сарын 1-нээс эхэлжээ. Цэргүүд явсан ч тоног төхөөрөмжүүд нь бааздаа үлдсэн гэх мэдээлэл байна. Асруудыг өөр газарт аваачиж барьсан эсэх нь мөн тодорхойгүй.

“Вагнер”-ын зарим цэрэг нь урт хугацааны амралт авч, гэртээ харьсан гэж телеграмд мэдээлжээ. Зарим нь Африк юм уу Беларусийн өөр хэсэг рүү шилжсэн байж магадгүй аж. Пригожиний онгоц осолдсоны дараа “Вагнер”-ын цэргүүд Беларусийг орхиж эхэлснийг Украины Үндэсний эсэргүүцлийн төв мэдээлсэн.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 202.179.3.97

Хаа тэр. орост болсон осол аваарыг нүдээр харсан юм шиг ярьдаг бас тэр том гүрнийг олон жил удирдаж яваа хүнийг шүүмжилж мэдэмхийрдэг их ухаантнууд Монголоор минь дүүрэх нь үүдээ

Avatar

Бадарч тахар 2023-08-25 139.5.219.183

Орост хууль байхгүй, төр засаг байхгүй. Зөвхөн мафийн тогтолцоо байдаг юм шүү дээ. Янз бүрийн нийгэм, дэглэм ярьсан ч гэсэн Орос 100 гаруй жил ингэж л яваа …

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.181.69

харин ч төр засагтай тулдаа барууны турхиралтанд орж ерөнхийлөгчтэйгээ тэрсэлсэн пригожиныг ял асууж,шүүхэд дуудахгүйгээр цааш харууллаа,хэрэв шүүхэдсэн бол авигач шүүгчид хөнгөн ял өгөх магадлалтай байсан,ил-онгоцыг десанттай нь сөнөөж,хэд хэдэн нисдэг тэрэг унагаасан этгээд амьд явах учиргүй л байхгүй юу,манайх шиг элбэгээ,сайханбилэг,батүүл,баярцогт нар ард түмнийг доромжилчихоод, шийтгэл хүлээхгүй тохуурхаад явдаг төр засаггүй улс орос бишээ!!!???

Avatar

Зочин 2023-08-25 59.153.115.123

Батлан хамгаалах яамнаасаа тусдаа бие даасан цэргийн бүлэглэл байгуулах боломж олгосон нь оросын эрх баригчдын буруу шүү дээ. Африк, карибын тэнгисийн зарим орон ийм бүтцээсээ болоод дайн гардаг: Хамгийн ойрын жишээ СУДАН.Одоо ч яахавдээ барууныхны нохой нь хүртэл Путин гэж хуцдаг болсон цаг.Эхлээд онгоцыг пуужигаар унагалаа гэж байсан. Өнөө өглөөнөөс онгоц дотор нь бөмбөг тавьсан гээд л мэдэмхийрцгээж байна. Маргааш бас нэг онош тавина. ПУТИНЫГ МУУЛЖ СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВЦГААНА.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.188.52

Бас хөөе, онгоцны осол гээд байгаа, чааваас даа хэн үнэм шихэв дээ ! Путины даалгавараар зохион байгуулсан "нусг ай" ажиллагаагаар Пригожиныг алж, далимд нь штабы нь устгаж, Вагнерийг тарааж л бна ш дээ.!
Ийм илэрхий юмыг л худлаа чааж, нууж хааж байдаг, КГБ- гийн онол философи нь ийм л худал хуурмаг, хүн чанарын эсрэг юмшүү дээ !

Avatar

Зочин 2023-08-25 103.57.94.173

Монголын ардчилагчид бол угаасаа барууны тавиулууд Орос хятадын дайснууд гэдгийг монголчууд мэднэ. Вагнерийн бүлэг бол ОХУ-д аюул учруулж болзошгүй аюултай бүлэглэл. Тэднийг барууныхан оросын эсрэг ашиглах хүсэлтэй байсан ч бүтсэнгүй.Вагнерийн бүлэг зохих ёсоороо буун өгч ,алга болж байна. Барууны найдвар мөн монголын ардчилагчдийн хүсэл ч зүй тогтлоороо замхарч байна. Монголыг хөрш орнуудын эсрэг хандуулах та нарын хорон санаа хэзээ ч биелэхгүй.

Avatar

Бадарч тахар 2023-08-25 66.181.188.141

польшуудын санаа нь амарч дэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж