Кремлийн эсрэг бослогоос хойш “Вагнер”-ын цэргүүд Беларусьт байрлаж байсан. Тэгвэл бүлгийн тэргүүн Евгений Пригожин нас барсны дараа “Вагнер”-ын баазыг татан буулгаж эхэлснийг хиймэл дагуулын зургаас харжээ.
Бааз дахь 272 асрын 101-ийг нь хэдийнэ буулгасан байна. Асар нэг бүр нь 20 орчим хүнтэй гэж тооцвол 5000 гаруй цэргээс өдгөө 2000 нь үлдсэн гэсэн үг юм.
Хэвлэлд мэдээлснээр баазыг татан буулгах ажиллагаа наймдугаар сарын 1-нээс эхэлжээ. Цэргүүд явсан ч тоног төхөөрөмжүүд нь бааздаа үлдсэн гэх мэдээлэл байна. Асруудыг өөр газарт аваачиж барьсан эсэх нь мөн тодорхойгүй.
“Вагнер”-ын зарим цэрэг нь урт хугацааны амралт авч, гэртээ харьсан гэж телеграмд мэдээлжээ. Зарим нь Африк юм уу Беларусийн өөр хэсэг рүү шилжсэн байж магадгүй аж. Пригожиний онгоц осолдсоны дараа “Вагнер”-ын цэргүүд Беларусийг орхиж эхэлснийг Украины Үндэсний эсэргүүцлийн төв мэдээлсэн.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ