Буддистуудын олон улсын форум ОХУ-д болж өндөрлөлөө

Буддистуудын олон улсын форум ОХУ-д болж өндөрлөлөө

Буддистуудын олон улсын форум ОХУ-д болж өндөрлөлөө

Буддистуудын олон улсын форум 2023 оны наймдугаар сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод “Уламжлалт буддизм ба орчин цагийн шаардлага” сэдвийн дор болж өндөрлөлөө. Форумд Монгол, ОХУ, Хятад, Энэтхэг, Тайланд, Лаос, Кампуч, Шри-Ланка зэрэг дэлхийн 13 улсаас 600 гаруй төлөөлөгч оролцлоо.

Гурван өдрийн турш оролцогчид нийгмийн янз бүрийн салбарт, тухайлбал, урлаг, боловсрол, анагаах ухаан, шинжлэх ухаан, улс төр гээд олон салбарт тулгарч буй буддизмын асуудлуудыг хэлэлцэн ярилцлаа. Орчин цагт тулгарч буй шаардлагуудыг буддын сургаалийн үүднээс тайлбарлахыг оролдож, хаана, ямар нөхцөлд буддын сургаалийг ашиглаж болохыг олж тогтоон, цаашдын хамтын ажиллагаагаа харилцан тохиролцлоо.

Ач холбогдол бүхий энэхүү форумыг зохион явуулах газрыг болон сэдвийг санамсаргүй сонгоогүй юм. ОХУ-ын Буриад улсад Орос дахь буддийн уламжлалын төв болсон Иволгины дацан оршдог, энэхүү дацанд Оросын буддийн шашинтнуудын бандид лам байсан Итгэлт хамбын занданшуулсан шарил залаатай байдаг, мөн Будда Шагжамунийн амьд сэрүүн байх үеийн баримал гэгддэг Зандан Жуу Буриадад бий. Түүнээс гадна ОХУ нь эдүгээ хүн төрөлхтөний оюун санаа болон үнэт зүйлийн уламжлалыг хадгалан авч үлдэхийн төлөө манлайлан тэмцэж буй орны нэг болоод байна.

Форумын төгсгөлд тунхаглалыг баталсан бөгөөд энэхүү тунхаглалд сайн санаат бүхий л хүмүүс, буддын сүсэгтнүүд, улс орны удирдагчид, шашны тэргүүнүүдэд хандан аюулгүй, шударга, хөгжин цэцэглэж буй дэлхийг бий болгохын төлөө хүчээ нэгтгэхийг уриаллаа. Буддын өвөрмөц өв, уламжлалыг хамгаалж, судалж, үргэлжлүүлэхийг уриаллаа. Боловсролын салбарын асуудлууд, тэр дундаа шинжлэх ухаан, этикийн асуудлуудад онцгой анхаарал хандуулж, залуу хойч үеэ оюун санааны үнэт зүйл дээр тулгуурлан хүмүүжүүлэх, буддын сургааль, ном ирээдүй хойч үеийн залуучуудад хүртээмжтэй байхын чухлыг тунхаглалд онцоллоо.

“Санал бодлоо солилцож, харилцан хэлэлцсэний эцэст дэлхий нийтийн энх тайван, амар амгалангийн төлөө бид хамтын ажиллагаа, харилцан дэмжин туслалцаа чухал болохыг ойлголоо. Буддизм бол улсын хил хязгаар, соёлын ялгаанаас ангид зүйл. Энэ форум нь бусад орны хүмүүстэй уулзах боломжийг олгож, эв нэгдэл, харилцан хамааралд итгэх итгэлийг улам гүнзгийрүүллээ” хэмээн тунхаглалд дурджээ.

Залуучуудын хүмүүжил, боловсрол болон буддын соёлын өвийг хамгаалах нь форумын гол сэдвийн нэг байлаа.

Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнгийн хэлэлцүүлгийн үеэр хэлснээр буддийн уламжлалт үнэт зүйлд суурилсан шашны амьдралд залуучуудыг татан оролцуулах нь Монголын хувьд тулгарч буй асуудлын нэг гэлээ.

“Монгол дахь буддын үүрэг бол улс үндэстний эв нэгдэл, нэгдсэн үнэт зүйлийг бий болгоход оршино. Энэ тал дээр бид үргэлж Оростой санаа нэг. Энэ нь манай улсын хувьд чухал асуудлын нэг. Залуу үеийг шашин, өв уламжлалын асуудалд хандуулах чиглэлд цаашдаа Засгийн газрын түвшинд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Залуучуудын шашны уламжлалт оюун санаа, үнэт зүйлийг хүлээн авах хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн Б.Пүрэвсүрэн хэллээ.

Бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг буддын уламжлалт оюун санаа, үнэт зүйлийн ач холбогдол өнөө цагт огт буураагүйг форумын үеэр оролцогчид олонтаа илэрхийлж байлаа. Тухайлбал, хайр энэрэл, зовлон шаналал, өрөвч сэтгэл, цэцэн ухаан, шударга байх зэрэг үнэт зүйлс орчин цагт ч хэрэгтэй байгааг хэлж байлаа. Ялангуяа хүнд бэрх өнөө цагт эдгээр үнэт зүйлийг дэмжин, бэхжүүлэх хэрэгтэй байгааг оролцогчид хэллээ.

Буддын соёлын өв уламжлалыг хамгаалахдаа орчин цагийн шаардлагад нийцүүлэн тоон платформыг ашиглах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд оролцогчид хүрлээ. Тухайлбал, Монгол, Орос, Энэтхэгийг буддын гайхамшиг өвийг багтаасан виртуаль музей байгуулахыг дэмжлээ. Ингэхийн тулд буддын өв соёлыг хамгаалж, судлах Олон улсын шинжлэх ухаан, судалгааны зөвлөл байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

С.ПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-25 202.9.40.244

Бид шашнаараа дамжуулж олон оронтой найрсаг харилцаатай байж нягт хамтран ажиллаж болно. Лалын шашинтай улсууд нэг нэгнээ дэмжээд сүйд болдог шүү дээ. Будда буюу бурхны шашинтай улсууд ч мөн тийм байх нь чухал юм. Энэ үйл ажиллагааны гол тоглогчдын нэг нь яалт ч үгүй Монгол улс юм.

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.180.59

сүм хийдэд санваартан лам нар нь ном сахил санваараа сахиж чадвал тэр сүм лам нар нь хүчтэй гэдэг. гадна талаас юу хайнав.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.180.59

манайд чинь дунд сургууль, цэцэрлэг зохион байгуулаад байсан.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.180.59

оху дунд сургуульд шашин заана гэж байгаад больсон. хүүхдээ бол мядаг гэдэг мама нь дашэ гэдэг паап нь л мэднэ. ер нь шашин улстөр хоёрыг тулгадаггүй, хүн өөрөө сонгодог гэж ойлгосон

Avatar

Зөнч 2023-08-25 66.181.188.78

Буддын шашныг улс төржүүлэх оролдлого бололтой.оросоос өөдтэй зүйл гарахгүй

Avatar

Нэргүй 2023-08-25 202.9.46.147

Ха ха ха тэнэглэл хэрээс хэтэрлээ

Avatar

Шашин судлаач 2023-08-25 202.126.88.145

Шашин судлаач буддизм судлаачдыг урихгүй Буриадууд яаж зохион байгуулсан юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж