Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдаж буй "Авлига хороолол" гэх хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Гэвч хууль эрхзүйн хүрээнд тус барилгын ажил нь зөрчилгүй учир ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлагууд мэдээлж байна.
"Aqua Garden" хотхоны захирал А.АМАРБАЯСГАЛАН:
-Бид зөвхөн усан парк барих зөвшөөрөл аваагүй бөгөөд нийслэлийн удирдлагууд худал мэдээлэл нийтэд өгч байгаад харамсч байна. 2008 онд газрын гэрчилгээг авч, 2011 онд тус гэрчилгээг цуцалсан. Ажил эхлэхэд бэлэн болсон байхад тухайн үед газрын гэрчилгээг цуцалж байлаа. Тухайн үед бид хууль бус үйл ажиллагааг зогсоохоор гурван шатны шүүхэд хандсан. Улмаар 2012 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Улмаар 2013 онд Хотын дарга байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг үндэслэж орон сууцны барилга барих ажлын зөвшөөрөл гаргаж өгөх ёстой байтал 1,5 жил гацаасан. Үе, үеийн Хотын Засаг дарга нар гарч ирэхээрээ газрын зөвшөөрөл өгөхгүй, цуцална, ир, уулз гэдэг. Тэр үед очиж уулзаагүйгээс ногоон байгууламж болоод тухайн газар гараад ирсэн.
Та бүхний хэний ч хувийн өмчлөлийн газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхийн шийдвэр гарвал өмчлөлийн хэлбэрээр дахин гарах ёстой биз дээ. Гэтэл зориулалт нь өөрчлөгдөөд гараад ирсэн.
Бидний хувьд 2018-2020 он хүртэл төслөө өргөтгөж, тасралтгүйгээр явсан. Усан парк, спорт цогцолбор, орон сууцны төслүүдээ зургийг нь гаргаж, бараа материалыг нь татахдаа бэлдэж явсан. Энэ хугацаанд зөвшөөрөлгүйгээр төрөөс өөрчлөлт хийж бид төсөл ажлаа өөрчлөх шаардлагууд хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, нүхэн гарцын хэсгээс болж төлөвлөлт бүхэлдээ өөрчлөгдсөн. Дараагаар нь Олимпийн шинэ гүүр баригдах ажил болсон. Замын цагдаагийн призер хаах ёстой учир Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл нийтийн эрх ашгийн төлөө түр зам тавиад өгөөч гэдэг хүсэлтийг Хотын дарга тавьсан. Ингээд зам тавьж байгаагаас төлөвлөлт дахин өөрчлөгдөж, газар хуваагдсан.
Ингэж явсаар бид 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө усан парк дээрээ авч чадсан. Усан паркийн ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны наймдугаар сард авсан. Аваад ажлаа явуулж эхэлтэл есдүгээр сард нь Хотын даргын түр олон гүйцэтгэгчээр ажиллаж байсан н.Батбаясгалан гэдэг хүн "танай газрын зөвшөөрлийг цуцалж байн" гэсэн.
Сонгууль болж байна ойлгоорой гэж байв. Тэр үед би мэдээж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн үед хоёр үндэслэлээр газрын зөвшөөрлийг цуцалсан гэх тайлбарыг өгч байсан. Эхнийх нь үнэгүй.мн сайтад газраа зарна гэсэн. Баримтаа аваад ир гэхэд байгаагүй. Дараагийнх нь Усны тухай хуулийг зөрчсөн буюу онцгой дэглэм тогтоосон газар гээд байгаа. Шүүхээс Усны тухай хуулийн 22.4 дүгээр хэсэгт онцгой дэглэм тогтоох тухай асуудлыг БОАЖЯ, Барилга хот байгуулалтын яамнаас батална гэдгийг хэлсэн. Үүний дагуу 2015 онд Барилга хот байгуулалтын яам, БОАЖ-ын сайдын тогтоол гарч үерийн далантай газарт онцгой дэглэм тогтоохгүй гэсэн. Энэ хууль, журам одоо ч хэрэгжээд явж байгаа.
Холбоотой мэдээ