Элон Маскийн этгээд зан авир кетаминтай холбоотой

Хуучирсан мэдээ: 2023.08.25-нд нийтлэгдсэн

Элон Маскийн этгээд зан авир кетаминтай холбоотой

Элон Маскийн этгээд зан авир кетаминтай холбоотой

Тэрбумтан Элон Маскийн этгээд хачин зан авир нь кетамин гэх бодисын хэтийдсэн хэрэглээтэй холбоотой гэдгийг түүний ойрын хүмүүс хэлжээ. Кетамин нь нэг төрлийн мэдээ алдуулагч бөгөөд биеийн ерөнхий мэдрэмжийг хэдэн цагаар бууруулдаг аж. Анх Вьетнамын дайны үед кетаминыг мэдээ алдуулагч болгон хэрэглэж байсан бол дараа нь морийг тайвшруулах зорилгоор ашиглах болсон. Эцэст нь орчин цагт клубт өргөнөөр хэрэглэх болжээ. Мөн сэтгэл хямралыг эмчлэх зорилгоор зарим хүн хэрэглэж байна.

Элон Маск кетамин хэрэглэдэг гэдгээ үгүйсгэсэн. Гэвч энэ зун хэд хэдэн хүн түүнийг хэрэглэж байхыг нь харсан гэжээ.

“АНУ-д хүмүүсийг сэтгэл гутрал гэж оношлох нь их байдаг. Гэхдээ зарим хүний хувьд энэ нь тархины химийн асуудал байдаг. Сонгомол серотонины нөхөн сэргээх дарангуйлагчидаар хүмүүсийг зомби болгох нь хэтрээд байна. Найзуудаасаа харж байхад кетаминыг хааяа хэрэглэх нь арай дээр сонголт юм” гэж Маск жиргэж байв.

Сүүлийн жилүүдэд Маскийн кетамины хэрэглээ ихэссэний нэг илрэл бол түүний хачирхалтай шийдвэрүүд юм. Тэр “Твиттер”-ийн босс болсноосоо хойш янз бүрийн эмх замбараагүй үйлдэл олонтоо гаргасан.

Кетамин судлаач эрдэмтний хэлснээр тус бодис нь хүмүүсийн зан чанар, үзэл бодолд нөлөөлдөг аж. “Бага зэргийн кетамин нь алкохолтой адил үйлчилгээтэй. Хийхгүй, хэлэхгүй байх ёстой байсан зүйлээ хийж, хэлэхэд хүргэдэг. Өндөр тунгаар хэрэглэвэл диссоциаци болно. Та орчноосоо тасарч, сүнс тань биеэсээ гарсан мэт санагдана. Өөрийгөө агуу хүчтэй, онцгой авьяастай болсон мэт мэдэрнэ. Үр нөлөө нь хүний ажил мэргэжлээс хамаараад янз бүр. Хэрвээ та номын санч бол энэ нэг их аюулгүй. Харин та нисгэгч бол энэ нь томоохон асуудал үүсгэх юм” гэж судлаач Амит Ананд хэлжээ.

Эх сурвалж: FUTURISM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж