ЭМЯ-ны шийдвэр жижиглэнгийн худалдаачдын бизнесийг боомилж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.25-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны шийдвэр жижиглэнгийн худалдаачдын бизнесийг боомилж болзошгүй

ЭМЯ-ны шийдвэр жижиглэнгийн худалдаачдын бизнесийг боомилж болзошгүй

Монгол Улсад өнөөдрийн байдлаар бидний хэлж заншсанаар найман нэрийн тусгай зөвшөөрөлтэй 12 мянга орчим дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр дэлгүүр нэг бүртэй 5-6 хүний аж ахуй, амьдрал холбоотой байдаг бөгөөд нийт 50 мянга орчим хүний бизнес, амьдрал эдгээр дэлгүүрүүд дээр тогтдог. Харин тун удахгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны сайд нарын хамтарсан тушаал гарч, эдгээр найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж болзошгүй нөхцөл үүсээд байна.

Төрөөс ямар нэг зүйл гуйлгүй, өөрсдийн хүчээр хувиараа бизнес эрхэлдэг эдгээр иргэдийг эрх ашгийг төрөөс хаан боогдуулж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс найман нэрийн барааны дэлгүүрийн тоог 1000 иргэн тутамд нэг дэлгүүр байх ёстой гэсэн саналыг гаргаад байгаа нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Харин жижиглэн худалдаа эрхлэгчдийн 1000 иргэн тутамд таван дэлгүүр байна гэсэн байр суурийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайд нар дэмжиж байгаа аж.

Хэрэв, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийн чөлөөтэй бизнес хийх боломжийг хааж, найман нэрийн барааны дэлгүүрийн тоог 1000 иргэн тутамд нэг байна гэсэн тушаал гаргавал одоо үйл ажиллагаа явуулж буй 5000 орчим дэлгүүр хаалгаа барьж, иргэд бизнес эрхлэгчдийн орлого багасч, цаашлаад 30 орчим мянган хүний амь амьдрал уруудах эрсдэлтэй байна. Дээрх байдлаар дэлгүүрүүдийн тоог цөөрүүлснээр цөөн тооны давамгай байдалтай дэлгүүр бий болох, хууль бус наймаа, шагийн худалдааг цэцэглүүлэх эрсдэлтэй байна. Түүнчлэн 8 нэрийн барааны зөвшөөрөл олж авахын тулд төрийн байгууллагуудын дарга нарын үүдэнд урт лочер үүсч, хүнд суртал, авлигын асуудал ч бий болох нөхцөл бүрэлдэнэ.

Найман нэрийн худалдаа эрхлэгчдийн зүгээс Эрүүл мэндийн яам, Сайд С.Чинзоригийг зах зээл, чөлөөт эдийн засгийн талаар зөв ойлголттой, амьдралд нийцсэн шийдвэр гаргана гэж найдан хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж