Фүкүшимагийн цацрагийн бохирдолтой усыг далайд асгахыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын жагсагчид өчигдөр Сөүл дэх Япон улсын Элчин сайдын яам руу дайран нэвтэрчээ. Өмнөд Солонгосын цагдаа нар Японы Элчин сайдын яам руу нэвтэрсэн 16 хүнийг баривчилсан бөгөөд олонхыг нь дамжлан гаргаж ирээд автобусанд ачин авч явсан байна.
Сөүлийн Жонгно хотын цагдаагийн газрын алба хаагчид 16 хүнийг Элчин сайдын яам руу нэвтрэхийг завдсан хэргээр баривчилсан гэж мэдэгдэв.
Элчин сайдын яамны гаднах жагсаалд 50 орчим хүн цугласан байна. Өмнөд Солонгосын залуучууд голдуу жагсагчид "Далай бол Японы хогийн сав биш", "Бохирдсон усыг далайд асгахаа зогсоо" гэсэн лоозонг барьсан байв. Үүнээс хоёр хоногийн өмнө Японы Элчин сайдын иргэддээ хандан "шаардлагагүй асуудалд орохгүйн тулд" яамны байрны өмнөх талбайд болох Фүкүшиматай холбоотой жагсаал цуглаанд ойртохгүй байхыг зөвлөжээ.
Япон улс өчигдрөөс эхлэн сүйрсэн атомын цахилгаан станцаас 1 сая тонн цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгаж эхэлсэн нь бүс нутгийн эргэн тойронд ширүүн шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан алхам боллоо.
A university student is detained while attempting to break into the Japanese embassy on the occasion of Japan releasing treated radioactive water from the wrecked Fukushima nuclear power plant into the Pacific Ocean, in Seoul, South Korea, August 24, 2023. REUTERS/Kim Hong-Ji




ЭХ СУРВАЛЖ: REUTERS
3,548.92






















































Холбоотой мэдээ