"Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана"

"Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана"

"Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана"

Шинэчилсэн хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2023.08.25/ "Боловсролын шинэ сэргэлт" боловсролын удирдлагууд болон боловсролын оролцогч талууд олон нийтэд мэдээлэл өгч байна.


Чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэв.

Тодруулбал, тэрбээр 2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна, багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна гэсэн юм.

Мөн "Боловсролын шинэ сэргэлт"-ийн хүрээнд цогц эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг салбар яамнаас мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Н.БИЛГҮҮДЭЙ:

-Одоогоос 21 жилийн өмнө Боловсролын тухай анхдагч хууль батлагдаж байсан. Улмаар 2009 онд шинэчилсэн найруулга батлагдаж, түүнээс хойш 14 жилийн дараа салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухайд одоо хийгдсэн эрхзүйн шинэчлэлт цаашид хийх алсын хараатай уялдуулж, МСҮТ гээг нэршлийг халж Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллеж болгохоор хуульд тусгагдсан.

Мэргэжлийн боловсролын сургуульд одоогийн байдлаар 38-40 мянган суралцагч суралцаж байгаа бөгөөд нийгэмд үл ойлголцол бий болгодог сар бүрийн тэтгэмж авах гэж сурдаг зэрэг ойлголтыг эрхзүйн шинэчлэлтийн хүрээнд халж байгаа.

Энэ салбарын онцлог нь түншлэл болоод хамтын оролцоо. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн оролцоо биш эцэг эх сурган хүмүүжүүлэгч, ажил олгогчдын оролцоо их. Мөн суралцагчийн оролцоо хамгийн чухал. Хуульд тусгагдсан томоохон нэмэлт бол түншлэлийг хөгжүүлэх. Ингэснээр хамтын оролцоо, хамтын засаглалыг бий болгож сургалтын хөтөлбөрийг суралцагч, ажил олгогч зэрэг бүхий л талын хамтын оролцоонд түшиглэж цогц байдлаар хөгжүүлж, бий болгоно.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд хосмог тогтолцоог оруулж өгч байгаа. Энэ нь сургалтын байгууллага болоод ажлын байран дээр нь зэрэгцэн суралцана гэсэн үг.

2021 онд УИХ-аас баталсан Хөдөлмөрийн тухай хуульд дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ гэдгийг шинээр оруулсан. Ингэснээр мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад хосолмол байдлаар сурах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. МСҮТ есдүгээр анги төгссөн сурагчдыг 2,5 жил сургаад хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлдэг байсан. Энэ тогтолцоог ерөнхий боловсролын суурь системтэйгээ уялдуулж гурван жил болгож байгаа. Гэхдээ цаашид мэргэжлийн боловсрол, политехник коллежид суралцагчдад бид хугацааг нарийн зааж өгөхгүй.

Тухайн иргэн хэдий хугацаанд мэргэжлийн ур чадвараа эзэмшинэ тэр хугацаандаа л суралцаад төгсөх боломжийг бүрдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багшийн багш бна 2023-08-25 43.242.241.151

Маш зөв шийдвэр, Баярлалаа Ерөнхий сайд аа! Ингээд шууд зоригтой шийдээд явчих хэрэгтэй. Замын ноход хуцаж л байдаг, битгий тоо. Сошиал бол ард түмэн биш. Цэцэрлэг, сургуулийн багш нар бол 100 хувь дэмжиж байгаа. Сая 07 сард нэмэгдүүлсэн цалингийн системээ өшөө боломжоороо нэмэхэд анхаарч өгөөрэй. Хамгийн шилдэг хүүхэд багш болох ёстой гэдэгтэй санал нэг бна. Бүх их дээд сургууль одоо төлбөртэй. Цалин бага, нервтэй мэргэжлийг хэн төлбөр төлж сурах вэ дээ, яаж ч бодсон. Төлбөргүй бол өөр шд.

Avatar

Нэргүй 2023-08-25 202.126.90.30

Багш болох хүүхэд мөнгөгүйдээ биш багш мэргэжлийг сонгосон хүн олигтой цалингүй байна шүү дээ

Avatar

Зочин 2023-08-25 139.5.219.196

Багшлах дур сонирхолтой, өндөр оноотой хүүхдүүдийг сонгон авбал. Өмнө нь ч гэсэн өндөр оноотой оюутнуудын төлбөрийг төр дааж ирсэн. Ажлыг чанартай л хий. Багш бэлтгэх сургуулийн сургалтыг чанаржуулж, бодит үр дүнг өгөхөөр ажиллавал.

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

!!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 59.153.114.210

БАГШИЙН ЦАЛИНГ ӨНДӨР БОЛГОВОЛ ӨӨРСДӨӨ ӨРСӨЛДӨЖ ОРООД ТӨЛӨӨД СУРНА ШДЭЭ.
МСҮТ-Д ЦАЛИНТАЙ СУРГААД АЖИЛЛАЖ БГАА ХҮН БХГҮЙ , СОЛОНГОСД Л МЭРЭГЖИЛТЭЙ АЖИЛЧИН БЭЛДЭЖ ӨГЧ БГААТАЙ АДИЛ БОЛНО ДОО.

Avatar

Зочин 2023-08-25 192.82.92.42

Марзан хуулиуд гаргаад естой том шоудлаа!!! Яанадаа монголын боловсрол!

Avatar

зочин 2023-08-25 202.9.46.128

Альваа зүйл хоёр талтай багшлах сонирхолтой сонирхолгүй хүн сургах өөр шүү үнэгүй юманд нугасгүй шдэ

Avatar

Уншигч 2023-08-25 202.9.47.24

Босго оноогоо өндөрсгөхгүй бол хэчнээн төр даагаад багшийн чанар сайжрахгүй. Хүмүүсийн ядуу байдал дээр тоглочих юм аа.

Avatar

сургалтын хөтөлбөр ба ажлын байрны шаардлага 2023-08-25 202.126.89.90

ДЭЭД болон МЭРГЭЖЛИЙН боловсролын сургалтын хүрээнд: ажил олгогч суралцагч оюутныг өөрөө сонгоод, төлбөрийг нь төлж (хөнгөлж) сургуультай хамтарч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд аль болох шилжих аваас сургалтын хөтөлбөр болон ажлын байрны шаардлага яв цав нийцэх үндсэн хөшүүргэ болох юм, энэ хөшүүргигй эн тэргүүнд сургалтын төлбөрийг төрөөс их бага хэмжээгээр төлөх үйл ажиллагаанд эхлээд нэвтрүүлэх техникийн боломжтой

Avatar

сургалтын төлбөрийг хөнгөлөхдөө 2023-08-25 202.126.89.90

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ТӨЛӨХДӨӨ: аль болох ажил олгогчоор дамжуулж өгөх нь зүйтэй болов уу, ажил олгогчид төр сургалтын төлбөр өгөөд уг ажил олгогч төлбөрийг нь хөнгөлөх оюутнаа сонгоод – уг оюутны сургалтын чанар, сурлагын амжилт, эзэмших ур чадварыг сургуультай хамтран хариуцаад, улмаар ажлын байрны асуудлыг шийдвэрлэх байдлаар сургалтын төлбөрийг төрөөс хөнгөлж явбал тохиромжтой, мэдээж сургалтын төлбөрийг төрөөс хөнгөлөх стандартаа төр батлаж мөрдүүлнэ

Avatar

Нэргүй 2023-08-25 203.98.76.4

СУУРЬ БОЛОВСРОЛ-ын системээ улам сүйрүүллээ…Төлбөртэй/ Төлбөргүй болсон болоогүй Дунд Сургуулиуддаа сурах гэж өдөржин Замаа бөглөнө….СУУРЬ БОЛОВСРОЛЫГ Хүүхэд ЭЦЭГ ЭХ, ГЭР БҮЛ, ОРЧНООСОО л ихэнхийг нь олж авдаг . Харин Суурь Боловсролоор Бие эрүүл Ухаан Саруул , Үндэсний Үүх Түүх, Хэл, Шашин, Соёлоо Эзэмшсэн түүнийгээ Дээдэлдэг Зөв Хүн болж Төлөвших л гол ЗОРИЛГО нь болохоос учир зүггүй Тоо бодож, Англи хэл сураад түүгээр Талхаа олохгүй шдээ.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.182.50

МУБИС-ийн зарим багш, ажилтан, сургалтын албаныхны авир ааш, харилцаанд анхаараач!

Avatar

Нэргүй 2023-08-25 103.254.123.134

Хамгийн тэнэг, ядсан арга

Avatar

зочин 2023-08-25 103.111.68.3

Өндөр оноотой гайгүй сурч байбал төр дааж болохгүй юм уу.

Avatar

Гэгээ 2023-08-25 202.5.202.36

Босго оноог өндөр тавиад элсүүлэх хэрэгтэй. Тэгээд үнэ төлбөргүй сургах, ажлын байранд гараад өндөр цалин хангамжтай болгох гэх зэрэг зохицуулалтаар сайн багш төрнө дөө төрнө. Одоо үнэхээр дөнгөн данган сурч байсан хүүхэд бага ангийн багшаар сураад байх юм. Үнэхээр харамсмаар харагддаг. Тухайн багшийг хуучин сургууль ажилд авахгүй, өөр мэдэхгүй газар л авч байга харагддаг.

Avatar

зочин 2023-08-25 202.131.241.13

сувилагчийн төлбөрийг бас даамаар юм байна…..

Avatar

Нэргүй 2023-08-25 202.21.104.85

Багш нарын цалинг 5сая болгоод өндөр ур чадвартай залуусыг багш болгох заах богино хугацааны хөтөлбөр хамруулах хэрэгтэй, тэгээд багш нарыхаа тоог өсгөх нь чухал байна. Дээр нь хуучин чадамжгүй багш байвал халж шинэ залуучуудад боломж өгөх хэрэгтэй, Мөн Сургууль гэдэг ойлголтыг барилга гэж харахаа болио, тухайн хороололд ямар ангийн хичнээх хүүхдүүд өөр суруульд явж байгааг судлаад тухайн хороололд нь анги хийх боломжтой газруудыг түрээслээд ангиудын багш нарийг нь очиж заах маягаар шийвэрлэх хэ

Avatar

Баагий багш 2023-08-25 124.158.109.175

Багшийн нэгж цагийн үнэлэмжийг л 2-3 дахин нэмэгдүүл. Одоо ЕБС-ийн нэгж цагийн үнэлэмж дунджаар 6-8 мян төг байгаа шүү. Түүнийг нь нэмэгдүүл. Ингэж багшийн ажлын үнэлэмж нэмэгдэнэ. Багшийн нэгж цагийн ажлын үнэлэмж нэмэгдээд ирэхээр сайн толгойтой сурах чадвар сайтай хүүхэд багш бэлтгэх сургуульд өрсөлдөөд л орно шүү дээ. Үнэгүй болох тусам үнэлэмж буурдаг юм шүү

Avatar

Нэргүй 2023-08-25 103.57.92.75

Энэ бол МАНгаруудын гаргаж буй ээлжид маш буруу шийдвэр. Нийгмийн амжиргааны нөхцөлийг хангаж чадахгүй, цалин хөлс амжиргааны баталгааг тогтвортой байлгаж чадахгүй байгаагаас болж багш нар өөр ажилд шилжиж ажлаа орхиж байна. Тэрнээс биш үнэгүй сургавал багштай болно гэсэн үг биш. Өмнө нь багш мэргэжилд маш олон хүүхэд элсэж улсын хувийн сургуульд сурч ирсэн. Одоо ч сурч байгаа. Багшийн цалин ажиллах нөхцөл ачааллыг тохируулад өгчихбөл эргээд ажилдаа орох мэргэжилтэнгүүд олон л байгаа.

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.188.52

Төр даана, төр даана….. Дэндүү МАНГАР социалист бодлого !!! Миний өтгөн хатвал "төр даах"нээ, янз нь !!!

Avatar

Нэргүй 2023-08-25 139.5.218.229

муу сурдаг гарууд л багш болсон бна шүү одоо. босго оноо тавиач

Avatar

Нэргүй 2023-08-25 59.153.112.203

Бидний мөнгийг өөрийн юм шиг зарах юм. Багшийн дипломтой хүмүүс маш их бий. цалин бага учир ажиллахгүй бн МАНгуунуудаа.

Avatar

зочин 2023-08-25 103.140.10.212

Үндсэн хуулиар ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Ингэхээр дээд боловсрол төлбөртэй. Ингэж хууль зөрчиж болохгүй ээ. Мөн төсөвт тусаагүй арга хэмжээг Боловсролын сайд шийдвэл хууль зөрчиж, асар их хохирол улс ард түмэнд учруулж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. оо. . Хууль зөрчиж, нийтийн мөнгөөр дураараа аашлах нь эрүүгийн хэрэг болно оо. Асуудлын шийдэл зөв байж болно. Монгол Улс ардчилсан зарчмаараа хуулийн хүрээнд олонхоороо асуудал шийдэнэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж