Монголын нэр бүхий төрийн албан хаагч Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын "KBS" телевиз зургадугаар сард анх мэдээлж байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан байна.
Тэгвэл өчигдөр /2023.08.24/ Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал боллоо. Уг шүүх хурлаар хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан М бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрбээр хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүсчээ. Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүхээс М-д холбогдох шүүх хурлыг есдүгээр сард үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч 20 гаруй насны эмэгтэй нь Монгол Улсын иргэн бөгөөд тухайн үед орчуулагчаар ажиллаж байжээ. Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч, улмаар дээрх хэрэг гарчээ.
Эх сурвалж: JEJUSORI
Холбоотой мэдээ