Фүкүшимагийн загас хоргүй гэдгийг АНУ-ын Элчин идэж батална

Фүкүшимагийн загас хоргүй гэдгийг АНУ-ын Элчин идэж батална

Фүкүшимагийн загас хоргүй гэдгийг АНУ-ын Элчин идэж батална

Япон улс өчигдрөөс /2023.8.24/ сүйрсэн атомын цахилгаан станцаас нэг сая метр тонн гаруй цацраг идэвхт усыг далайд асгаж эхэлсэн нь бохирдол, аюулгүй байдлын асуудлаар олон нийтийг түгшээж байна. Японы засгийн газраас Фүкүшима атомын цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн дараа цөмийн тогоог хөргөсөн усыг шүүж цэвэршүүлсэн гэж баталж, Олон улсын атомын энергийн агентлагаас далайд асгахыг зөвшөөрсөн.

Фүкүшимагийн усыг шүүх процессоор цэвэршүүлснээр зөвхөн нэг цацраг идэвхт изотоп болох тритиумыг бүрэн арилгаж чадаагүй боловч зохих хэмжээнд хүртэл бууруулсан гэж Токио мэдэгдэж байна. 

Гэвч цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд шийдвэр нь нэлээдгүй маргаан дагуулсан бөгөөд Японы иргэдээс авхуулаад Хятад, Өмнөд Солонгосын  эсэргүүцэлтэй тулгарчээ. Улмаар энэ долоо хоногийн эхээр Япон, Өмнөд Солонгост эсэргүүцлийн жагсаал болж, далайд бохирдсон усыг асгаснаар далайн бүтээгдэхүүнд ноцтой хор учруулна гэж дургүйцлээ илэрхийлэв. 

Тэгвэл олон нийтийг ятган сэнхрүүлэхийн тулд АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Рахм Эмануэль өчигдөр хэлсэн үгэндээ, Фүкүшимагийн загасыг идэж, аюулгүй гэдгийг нь батална гэжээ.

Тэрбээр наймдугаар сарын 31-нд Фүкүшимад очих бөгөөд хотын даргатай уулзаж, зоог барих, далайн хүнсний захаар зочлох, ойролцоох далайгаас барьсан загасыг идэх гэнэ.  

Рахм Эмануэль өмнө нь Чикаго хотын дарга, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Тамгийн газрын дарга байсан хүн бөгөөд Фүкүшимагийн усыг далайд асгахыг дэмжиж буй хүмүүсийн нэг. Япон улс 2022 онд 634 мянган тонн далайн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 387,3 тэрбум иен /2,6 тэрбум ам.доллар/ болсон байна. Гэхдээ далайн бүтээгдэхүүн нь тус улсын дэлхийн худалдааны ердөө нэг хувийг бүрдүүлдэг.

Япон өөрөө далайн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн нэг  хэрэгцээнийхээ тал хувийг импортоор хангадаг. 

ЭХ СУРВАЛЖ: FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-08-25 43.242.243.157

хаанаас барисан загас идэх бол эгэ америк !!!!!!

Avatar

Zochin 2023-08-25 202.9.41.15

асгаж бгаа уснаас нь станканаар ууж харуулбал бүр үнэмшилтэй юм даа

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-25 150.249.174.69

метр тонн гэж ямар нэгж байна вэ

Avatar

Нэргүй 2023-08-25 103.57.94.133

куб метр тонн гэсэн үг дөрвөн тал нь ижил хэмжээтэй багтаамжийн

Avatar

Нэргүй 2023-08-25 107.77.201.18

Нэг метр куб ус чинь нэг тонн жинтэй байдаг бөгөөд хэмжүүрийн жишиг нэгж болж явдаг юмаа. Сэтгүүлч сайн ойлгож орчуулж чадсангүй.

Avatar

Нэргүй 2023-08-25 202.21.107.30

oorsdoo tal heregtseegee importoor avch baij exportoldog ni sonin um tiimee. hortoi zagasaa zaraad horgui zagas gadaadaas avdag um bol uu.

Avatar

Onoch 2023-08-25 66.181.160.112

business

Avatar

Нэргүй 2023-08-25 203.91.115.52

Дуулиан тарьж загасны ам руу цутгаж байхын оронд үүл болгоод тариа будаагаа усалж чаддаггүй юм байх даа

Avatar

Нэргүй 2023-08-25 38.42.106.107

Японы засаг ямар шийдвэр гаргахыг элчин шийддэг. Хөөрхийс өөрийн мэдэлгүй улс ч хэцүү юм даа.

Avatar

Нэргүй 2023-08-25 202.9.40.188

Япончууд хэзээ ч хүнд хортой зүйл хийхгүй!

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.180.188

хаха.. хэдэн сая ази хүн алсан улс шүү дээ

Avatar

Нэргүй 2023-08-25 139.5.217.112

манаи Өнөрөө шиг үү

Avatar

зочин 2023-08-25 202.9.46.128

Америк хортой хоргүй ч байсан бүхнийг шийддэг болж дээ ккк

Avatar

Зочин 2023-08-25 202.126.88.73

Гялайтал б**с долооно гэж үүнийг хэлдэг.

Avatar

Зочин 2023-08-25 202.55.188.38

Манай Өнөрөөг дагуулаад яваа. Хэрэг болж мэднэ, тэр чинь их туршлагатай. Гэхдээ та хоёр идлээ гээд хоргүй гэдгийн баталгаа болж чадах уу?

Avatar

Нэргүй 2023-08-25 202.9.47.59

Энэ Америкийн элчин сайд манай Зариг Өнөрөө, Мэргэжлийн хяналтын байцаагч 2-ыг дуурайжээ!…ккк

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-08-25 66.181.181.67

Ene bol hudlaa!!! Jijig. Umnu avchihsan zagasaa ch idej jujiglejchadah l garuudUs asganguut l hordono gej yu baihav dee.Yamar tsumiin bumbug hayachisan bish dee.kkk Yankuud yapon chumgur 2 yaaj ch jujiglej ulhun chadna sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж