Зайсангийн “Астра вилла” хотхонд тагтнаас гал алджээ

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Зайсангийн “Астра вилла” хотхонд тагтнаас гал алджээ

Зайсангийн “Астра вилла” хотхонд тагтнаас гал алджээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Астра вилла” хотхонд өнөөдөр /2023.08.24/ 19:40 цагийн үед гал гарчээ. Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар гал тагтнаас эхэлж гарсан бөгөөд маш хурдан дээш тархсан гэв.

ОБЕГ-аас тодруулахад “19:39 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо Астра вилла хотхоны 207 байр нэгдүгээр орцонд айлын өрөө шатаад байна дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж галын тархалтыг 20:09 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна” гэлээ.

Хотхоны оршин суугчид тус байранд байгаа хүүхэд, өндөр настнуудыг байрнаас яаралтай гаргаж байгаа бөгөөд зогсоол дахь машинуудыг холдуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж