Тэтгэлэгт хамрагдсан 100 афган эмэгтэйг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.25-нд нийтлэгдсэн

Тэтгэлэгт хамрагдсан 100 афган эмэгтэйг саатуулжээ

Тэтгэлэгт хамрагдсан 100 афган эмэгтэйг саатуулжээ

Дубайд төвтэй “Al Habtoor” групп 100 орчим афган эмэгтэйг их сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан. Тэдгээр 100 охин Лхагва гаригт Арабын нэгдсэн Эмират руу зорчих байсан ч Талибаны эрх баригчдад саатуулагджээ.

“Al Habtoor” группийн үүсгэн байгуулагч Халаф Ахмад Аль Хабтур хэлэхдээ “Талибаны засгийн газар миний ивээн тэтгэсэн охидыг онгоцонд суулгахаас татгалзсан. Бид тэдний онгоц, байрлах байр, боловсрол, тээврийн аюулгүй байдал бүгдийнх нь зардлыг хэдийнэ төлчихсөн байсан” гэж тэр хэлжээ.

Талибаны засаг захиргаа болон Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч нар энэ явдалтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Охидыг нэг эрэгтэй харгалзагч дагалдаж явжээ. Гэвч Кабул дахь нисэх онгоцны буудлын удирдлагууд эрэгтэй харгалзагчийг ч охидыг ч онгоцонд суулгахыг хориглосонбайна. Талибаны засаг захиргаа Афганистан дахь их дээд сургууль, ахлах сургуулийг эмэгтэй оюутнуудад хаасан. Тэд гадаадад аялж буй афган эмэгтэйчүүдийг нөхөр, аав, ах гэх мэт эрэгтэй харгалзагчтай хамт явахыг шаарддаг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж