Цөлжилтөд өртсөн 154 мянган газрыг ойжуулна

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Цөлжилтөд өртсөн 154 мянган газрыг ойжуулна

Цөлжилтөд өртсөн 154 мянган газрыг ойжуулна

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг манлайлах үүрэгтэйгээр оролцож, 21 аймгийг тарьц суулгацаар хангах үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хүрээнд “Тэрбум мод” төсөл хөтөлбөрт тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Номгон Форести” ХХК-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний хүрээнд цөлжилтөд өртсөн 154680 га газар дэвшилтэт технологи ашиглан ойжуулалт хийхээр болжээ.

Иймд аймгийн Засаг даргын зүгээс дээрх талбайд ойжуулалт хийхэд Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудаас чанартай үр үрсэлгээ худалдан авах, 1000 га талбайд дан жимсний мод тарих, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн палантаци байгуулах зэрэг ажлуудыг хийх юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэнэ. Мөн цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 420 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийжээ. Судалгаагаар 380 гаруй мянган га газарт хөнөөлт шавжийн тархалттай, үүнээс 86 мянган га-д ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн гэх дүгнэлт гарсан байна.

Баруунбүрэн, Сант, Хушаат, Түшиг, Цагааннуур, Мандал сумдын ойн санд хортон шавж устгах ажил хийж байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж