Ганнам дүүргийн шилдэг 6 эмнэлгийн эмч нар эмнэлгээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2023.08.25-нд нийтлэгдсэн

Ганнам дүүргийн шилдэг 6 эмнэлгийн эмч нар эмнэлгээ танилцуулав

Ганнам дүүргийн шилдэг 6 эмнэлгийн эмч нар эмнэлгээ танилцуулав

Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын гол бүс болох Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн танилцуулга, өдөрлөг өчигдөр /2023.08.24/ боллоо. Уг өдөрлөгөөр БНСУ-ын Ганнам дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг зургаан эмнэлгийн танилцуулсан юм.


Өмнөд Солонгост эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирж буй эмчлүүлэгчдийн дөрөвний нэг нь Ганнам дүүрэгт байрлах эмнэлгээр үйлчлүүлдэг. Тиймээс Ганнам дүүргийг эрүүл мэндийн аялал жуулчлалын нүүр царай гэж хэлж болно. Тэр утгаараа энэ удаа тус улсын Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шилдэг зургаан эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирээд байна. Тодруулбал,

  • 1985 онд Өмнөд Солонгосын анхны европ хэв маягтай эмнэлэг болж байгуулагдсан өнөөдөр Ганнам дүүргийн гол гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг болсон Ёонсэй их сургуулийн дэргэдэх "Севиранс" эмнэлэг
  • 62 жилийн түүхтэй үргүйдлийн эмчилгээгээр төрөлжсөн Өмнөд Солонгос улсын шилдэг эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэг болох "Ганнам Ча" эмнэлэг
  • Өмнөд Солонгос улсын Эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн нуруу нугасны нарийн мэргэжлийн эмнэлэг болох "Нанүри" эмнэлэг
  • Эмнэлгийн дижитал багаж, тоног төхөөрөмжийн системийг нэвтрүүлсэн "Глобал хелт" шагналыг хүртсэн "Лайв" шүдний эмнэлэг
  • Мэргэшсэн эмч нарын багаас бүрдсэн олон улсад итгэмжлэгдсэн гоо сайхны нэгдсэн эмнэлэг болох "View" эмнэлэг
  • Өмнөд Солонгос улсын томоохон эрэгтэйчүүдийн мэргэшсэн клиник "Стэн топ" урологийн эмнэлэг

Ганнам дүүргийн Аялал жуулчлалыг дэмжих хэлтсийн Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хариуцсан дарга Чой Сон Ин:

-Цар тахлын өмнө 2019 онд Ганнам дүүрэг 130 мянган жуулчин хүлээж авсны эхний тавд монголчууд орж байна. Тийм учраас энэ жил Монгол Улсад үйл ажиллагаагаа танилцуулж, эрүүл мэндийн мэдээллийг хүргэх зорилготойгоор өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцохоор тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шилдэг зургаан эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирээд буй.

Ганнам дүүрэг нь гадаадын эмчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улсдаа тэргүүлдэг. Тэргүүлэх зэргийн эмчилгээний ур чадвараараа дэлхийд нэр хүндтэй бөгөөд эрүүл мэндийн аялал жуулчлалын гол бүс гэдгээрээ онцлог.

Энэ дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээ маш найдвартай байдаг. Энэ дүүрэгт нэгдсэн том эмнэлгээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн 2800 гаруй эмнэлгийн байгууллага төвлөрсөн. Эдгээр эмнэлгүүд нь дэлхийн жишигт нийцсэн эмч, профессоруудын баг хамт олон болон хамгийн сүүлийн үеийн иж бүрэн дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулсан байдаг. Хэрвээ монгол өвчтөнүүд энэ дүүрэгт байрлах, эмнэлэгт хандахаар бол онгоцноос тосох үйлчилгээнээс авхуулаад тухайн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдахад орчуулагч нар үнэ төлбөргүй үйлчилж тусална гэв.

Ганнам дүүрэгт есөн улсын нийт 39 орчуулагч координатор эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг байна.

Өдөрлөгийн үеэр "Севиранс" эмнэлгийн захирал эмнэлгээ танилцуулахдаа "Бидний хамтын ажиллагааны бэлтгэл ажил маш сайн байсан. Тийм учраас бидэнд маш амар байлаа. Миний хувьд анх удаа Монголд ирж байна. Анхны сэтгэгдэл маш сайхан байна. Манай "Севиранс" эмнэлэг хорт хавдар болон нуруу, шүд, зүрх-тархины судасны гэсэн дөрвөн төрлийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгтэй. Мөн 47 төрлийн төрөлжсөн тасагтай. Эрүүл мэндийн үйлчилгээ авахыг хүссэн бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулах өдөрлөгт хүрэлцэн ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой" гэсэн юм.

Ганнам дүүрэг нь жил бүр хүнд өвчтэй гадаад иргэдийг Өмнөд Солонгос улсад урьж, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан шилдэг эмнэлэгт эмчилж, олон улсын сайн үйлсийн ажлыг зохион байгуулдаг талаар эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

[

/newsgallery]

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж