"Дахин зам хааж, газар ухахгүй, ногоон байгууламжийг сэргээнэ"

"Дахин зам хааж, газар ухахгүй, ногоон байгууламжийг сэргээнэ"

"Дахин зам хааж, газар ухахгүй, ногоон байгууламжийг сэргээнэ"
Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байгаа учир ирэх оноос дахин зам хааж, газар шорооны ажил хийхгүй гэдгийг Хотын менежер М.Баяраа цахим хуудастаа онцолсон. Тодруулбал, хонгилын систем хийснээр гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай байна. Тиймээс энэ удаад олон хоног хааж байгаа замуудад иргэдийг бухимдалгүй хүлээцтэй байхыг хотын захиргааныхан хүссэн билээ. Мөн дүүргэлт хийгдсэн байршлуудад авто замын болон явган замын нөхөн сэргээлтэд эко гэж нэрлэгддэг нүхтэй хавтанг ашиглахгүй байх, автомашины зогсоолыг бетондож хийхийг гүйцэтгэгч компаниудад нийслэлээс үүрэг болгосон талаар мэдээлж байв.
Тэгвэл Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд хийгдэх энэ зуны их, урсгал засвараар Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийгдэж дууссан байгаа аж.
Шугамуудын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд графикт хугацаанаас нь өмнө зарим байршлуудыг шугам угсралтын ажлыг дуусгажээ.
Ажил хийгдэх хугацаанд хүний зорчих аюулгүй байдлыг хангуулах, нэг ажлаа явуулахын тулд ногоон байгууламж, зам талбайгаа эвдэж сүйтгээд орхиод явдаг байдлыг гаргуулахгүй байхад анхаарч ажилласныг хотын Ерөнхий менежер онцлов.
Тодруулбал, нэг байршил дээр гэхэд багадаа 3-4 удаа очиж ажиллаж асуудлуудыг дор бүр нь шийдэж байсны дүнд сунжирсангүй том ажлын ард гарч байна гэжээ. Одоо зам талбайн болон ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэх аж.
Ямартай ч жил бүр зам хааж засвар шинэчлэлт хийдэг шугам сүлжээний ажил ирэх оноос жигдрэх нь.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-08-25 122.201.23.84

ЗАА ЯГ Л ХЭЛСЭНДЭЭ БАЙЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-08-25 213.87.152.28

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ИРГЭН 2023-08-25 66.181.182.106

НИРГСЭН ХОЙН НЬ ХАШИГРАХ БИШ!!! ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ГЭДЭГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР НААНДАЖ 5 6 ЖИЛИЙН ӨМНӨ Ш/У ОЛОЛТЫГ ШИНГЭЭЖ ХИЙДЭГ АЖИЛ ШҮҮ !!! НҮХЭН ХАВТАНГААР ЗАМ ТАВИХЫГ ЗӨВХӨН МОНГОЛД Л ҮЗЛЭЭ!!! АЙМАГУУД ЯЛГААГҮЙ ГУТАМШИГ!!!

Avatar

Нэргүй 2023-08-25 66.181.161.221

Зөв
Зөв

Avatar

Нэргүй 2023-08-25 202.126.90.81

sumkagiin sugani usiig sumkatai hamt zailuulya

Avatar

Нэргүй 2023-08-25 103.145.234.93

Хотын менежер мэтийн албадын удирдлагыг хотоос гаралтай хүмүүсээр сольё.Дандаа улаан гацралсан оркууд байхын.Эд нар 10- хан жилийн өмнө л хөдөөнөө чулуу өшиглөөд явж байсан биз дээ.Хот гэдэг чинь хөгжлийн уламжлалт бодлогоор явдаг юм.Нэг орк гарч ирээд хийчдэг ажил биш

Avatar

зочин 2023-08-25 202.179.26.139

ХОТ БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ МЭДДЭГ ХУУЛЬЧ МӨН АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН А ДААЛГАВАРЫГ ХИЙДЭГ БАТАЛДАГ ЭХ ОРОН Ч, ХОТЫН ГАРАЛ УГШИЛТАЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮНЭЭР ХОТЫН ДАРГАА СОНГОМООР ЮМ ШИГЭЭ.

Avatar

zochin 2023-08-25 202.9.40.253

100 jil hugjeed Hongiliin sestemgui.jil bur gazar
uhaj.hotiin unge turhee.humuusiin ay tuhiig bhgui bolgoj bdg MAN garuud.Sureg suregeeree delhiin olon goe uls.hot ruu tenej baij yagaad ter ulsiin hugjil.tehnikiin devshiliig eh orondoo nutagshuulj chaddaggui uom.Munge ideh.gazar hulgai hiihees eer id shidgui maluud.Hongiliin sestemiig ali ert hiih bsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж