Мадонна Британийн хатан хаан Елизабета II-оос Букингемийн ордонд кино зураг авах зөвшөөрөл гуйна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Мадонна Британийн хатан хаан Елизабета II-оос Букингемийн ордонд кино зураг авах зөвшөөрөл гуйна

Америкийн дуучин Мадонна Английн хаан Эдуард VIII, америк бүсгүй Уиллис Симпсон нарын хайр сэтгэлээр сэдэвлэсэн кино хийхээр болсныг өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл нэрт дуучин маань энэ зундаа багтаан WE нэртэй киноныхоо зургийг авч эхлэх бодолтой байгаа бөгөөд зураг авалтынхаа нэг хэсгийг Букингемийн ордны тансаг өрөөнүүдэд хийхээр төлөвлөж байна. Тиймээс тэрбээр ойрын үед хатан хаан Елизабета II-той уулзан зөвшөөрөл гуйхаар шийджээ. Тухайн үед Эдуард VIII нь хоёр ч удаа гэр бүлээ цуцлуулж байсан америк бүсгүй Симпсонтой суухын тулд хаан ширээнээсээ татгалзахад хүрч байсан юм. Гэхдээ 1936 оны өвөл чухам ямар үйл явдал болсон нь олон нийтэд төдийлөн тодорхой бус байдаг тул дуучин хатан хаанаас авга ахынх нь тухай болон дээрх үйл явдалтай холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсч байгаа юм. Хэрэв Мадоннагийн энэ хүсэл биелж тэр Букингемийн ордноос кинондоо хэрэг болох шинэ сонирхолтой мэдээллүүдийг олж чадвал түүний кино дэлхийн хэмжээнд сенсаац тарьж мэдэх юм гэж мэргэжилтнүүд үзэж байгаа билээ.  
                                                                                                                        Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж