Цахим орчинд зургаан настай хүүхдийг "шал дутуу угаасан" гэх шалтгаанаар харгисаар зодож буй бичлэг цацагдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр "Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ….. дугаар тоотод хүүхэд зодоод байна" гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
Улмаар хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Холбоотой мэдээ