Хятадын эрх баригчид иргэддээ хүүхэд хүссэн мессеж илгээв

Хятадын эрх баригчид иргэддээ хүүхэд хүссэн мессеж илгээв

Хятадын эрх баригчид иргэддээ хүүхэд хүссэн мессеж илгээв

Хятадын Шиань хотын Гэр бүл төлөвлөлт хариуцсан албаныхан энэ долоо хоногт оршин суугчиддаа хүүхэд хүссэн мессеж илгээжээ. Тус улс Гэгээн Валентины өдрийг наймдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан эрх баригчид хайр дурлал, гэрлэлт, хүүхэд хүссэн мессеж илгээсэн нь энэ юм.

Хятадад хүүхэд төрүүлэхээ больсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаатай холбогдуулан залуу хосуудыг засгийн газраас дэмжих болсон. Ганц бие эсвэл гэрлээгүй эмэгтэйчүүд гэрлэлтээс гадуур хүүхэд төрүүлэх нь Хятадын хуульд харш байдаг. Гэвч баруун өмнөд нутгийн Сычуань зэрэг муж өнгөрсөн жилээс эхлээд төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд хуулиа либералчилж эхэлсэн байна.

Тус улсын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурсан. Тиймээс засгийн газар энэ гуравдугаар сард ганц бие болон гэрлээгүй эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөх, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхийг санал болгожээ. Хятадад хүүхэд өсгөх өртөг өндөр, төрсний дараа карьераа үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй байдаг, хүйсийн ялгаварлан гадуурхалт зэрэг шалтгаанаас болоод төрөлтийн түвшин буурсаар байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 103.57.94.249

Тийм олон х***а хэрэггүй шүү энэ дэлхийд.

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.46.54

Тэр хүүхэд гээч чинь Монголд бол нүхэн жорлон, хогийн бункерт хог болоод хэвтэж байдаг шүү

Avatar

Заагч 2023-08-24 202.9.46.87

Хар хятадууд вирустэйгээ устаасай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж