Монголд гээсэн бамбаруушийг нь Канад руу явуулсанд талархав

Монголд гээсэн бамбаруушийг нь Канад руу явуулсанд талархав

Монголд гээсэн бамбаруушийг нь  Канад руу явуулсанд талархав

Монголд аялахаар ирсэн жуулчин охин хайртай бамбаруушаа гээж, ээж болон хөтөч нь цахим хуудастаа чухал зүйлийг нь олж өгөхийг хүссэн. Долоон настай Канад охины аавынх нь үнэр шингэсэн ганц бамбарууш хэмээн гарчигласан тус зар мэдээлэл олон хүнд хүрч, маршрутаар нь аяласан хүмүүс амарсан жуулчны бааз, байрласан газартаа эрсэн тухайгаа мөн хэлжээ.

Тэгвэл тэрхүү охины хувьд үнэ цэнтэй тоглоомыг нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг алдарт Хонгорын элсэний ар хормой дахь "Жуулчин говь 2" баазаас  ажилчид нь олж, хот руу явах амрагчдад дайсан байна. Улмаар тэрхүү илгээмжийг Улаанбаатарт авч ирж, өнөөдөр /2023.08.24/ Канад руу нисч байгаа иргэнд өгч явуулжээ.

Бамбаруушийн эзэн охин Канад улсын иргэн бөгөөд тус тоглоомыг аав нь бэлэглэсэн учир аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом нь аж. Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг гээсэн бөгөөд чухам хаана орхисноо мартсан байна. Харин жуулчны баазын хүмүүс болох У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас тэрхүү бамбаруушийг олж, охиныхоо бамбаруушийг хайж байгаа зарыг уншиж, эзэнд нь хүргүүлэхээр болжээ. Энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа бөгөөд монголчууд сайхан сэтгэлтэй гэдгийг жуулчдад таниулах нэг түлхүүр болж байгааг ч онцолсон байна.
Хэдийгээр хүүхдийн тоглоом л олж өгсөн мэт боловч үүний цаана Монголд зочлох хүмүүсийн найрсаг сэтгэл, таатай уур амьсгалтай болохыг сурталчилж байгааг хөтчүүд ч бичжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
257
ЗөвЗөв
25
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.180.15

Зар тавьбал олоод л өгнө ш дээ Монголчууд сайхан сэтгэлтэй найрсаг ард түмэн шүү!

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.40.12

шоу нь хэтэрэхчих юм бол ониг болно гэдгээ ойлгоорой доо …

Avatar

Нэргүй 2023-08-24 103.57.92.214

хүнд туслах мэдрэмж хамгийн сайхан

Avatar

Нэргүй 2023-08-24 84.85.203.20

Монгол хүн монгол хүндээ ингэж хандахгүй шууд л хаяна гадныхан гэхээр л бялдага загнаж олж өгч явуцлж бга

Avatar

Зочин 2023-08-24 202.126.89.175

Монголдооч гэсэн хүүхдийн юмыг олоод өгнөш дээ. Харин үнэт эдлэл, мөнгө төгрөг бол яах бол гэхээс.

Avatar

Нара 2023-08-24 202.126.89.70

монгол хүний сайхан сэтгэл юм

Avatar

Нэргүй 2023-08-24 94.30.144.44

хөөрхөөн

Avatar

Мөнхжаргал 2023-08-24 66.181.190.143

Хүүхэд баярлуулах шиг сайхан юм байхгүй. Энэ нь Монгол уламжлал ч мөн

Avatar

Жирард 2023-08-24 43.242.243.129

хайртай аавынх нь үнэр шингэсэн гэхээр..охиныг бодож өрөвдөөд.
үнэр нь гарчихвий гээд уутанд хийлээ гэхээр нь элэг нэгтээ бодож бахархаж сэтгэл хөдлөөд Монгол хүний уужуу эерэг сэтгэлээ гэж…

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.189.26

Миний охин Сингапурт буудалдаа шар бамбаруушаа орхиод эргээд очоод авах гэсэн чинь хаячихсан гээд охин минь монголд ирэн иртлээ уйлсан даа хэцүү юм байна лээ дагаж уйлчих гээд

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.40.244

Болж дээ. Бидний талаар аль болох их эерэг сэтгэгдэл төрөхөөр зүйлийг хийж баймаар байна.

Avatar

Нэргүй 2023-08-24 172.91.183.102

Сэтгэл хөдөлгөлөө

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.161.25

мундаг юмаа жуулчны газрынхандаа баярлалаа

Avatar

Нэргүй 2023-08-24 202.55.188.107

Эвий дээ, Үнэтэй байлгүй яахав. Сайхан үйл явдал болжээ Баярлалаа…

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.190.188

Тэр хүүхдийн хувьд маш үнэтэй зүйл. Тэр гэр бүлээр дамжиж маш олон хүнд Монгол улс, Монгол хүний тухай сайхан мэдээлэл хүрнэ

Avatar

зочин 2023-08-24 66.181.189.90

Аштай юү дээ. Хүнд үнэ цэнэтэй, бүр мөнгөөр ч үнэлэшгүй зүйл гэж байдаг.
Охины бамбарууш бол тэр л үнэт зүйл. Охины гэр бүлийнхэнд Монголчууд сайхан сэтгэгдэл
үлдээсэн нь дамжиггүй.

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.181.212

хүүхэд бүр хөөрхөн

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.181.14

Орны араа цэвэрлээгүй учир баавгай олдож, тэгээд Монголынхоо нэрийг аварсан юм байна.

Avatar

Зочин 2023-08-24 103.212.119.12

Аливаа зүйлд эергээр хандаж сур, ядаж сэтгэцийн эрүүл мэндэд чинь хэрэгтэй!!!

Avatar

Баавгай 2023-08-24 202.55.188.94

Цэвэрлээд олсон юм биш үү

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.160.98

Маш эерэг сайхан мэдээ байна!! Дандаа л гэмт хэрэг, зөрчил, авлига, дээрэм, осол аваар г.м. муу мэдээ сонссоор монголчууд мэдрэлийн өвчтэй болох нь ээ??!!

Avatar

Иргэн 2023-08-24 202.126.89.53

Сайхан мэдээлэл байна.
Хүний сайхан сэтгэл ийм байдаг даа.

Avatar

Нэргүй 2023-08-24 202.179.25.12

Зөв үйлдэл хийжээ. Монголчуулын сайхан сэтгэлийг мэдрэг

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.89.245

Сайхан мэдээлэл байна аа

Avatar

Буриад 2023-08-24 66.181.161.78

Бид ч сайхан сэтгэлтэй хүмүүс шүү Охин баярлах байх

Avatar

Иргэн 2023-08-24 202.126.89.56

Баяр хүргье ашгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж