Бидний хэрэглэж буй нойлын цаас маш олон төрлийн химийн бодис агуулж байдаг. Florida-ын судалгаагаар ариун цэврийн цаасанд дахин боловсруулсан ч өөрт хуримтлагдсан химийн бодис огт арилахгүй үүрд хадгалагддаг гэдгийг олж нээжээ. Энэхүү химийн бодисууд нь байгальд хаягдах үедээ задрахгүйгээр эко системийг бохирдуулж байдаг. Иймд нойлын цаас нь хүний биеийн хамгийн эмзэг хэсэгт хүрснээр цаашлаад үргүйдэлд хүртэл хүргэх аюултай гэнэ. Ариун цэврийн цаас нь маш цэвэрхэн цагаан байдаг нэг шалтгаан нь цайруулагч бодис буюу “bleach” ашигладагтай ихээхэн холбоотой. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд “Bambuu” модноос гарган авсан ариун цэврийн цаасыг хэрэглэх эсвэл угаалгын аргыг ашигласнаар илүү аюулгүй эко хэрэглээ болно.
Bleach нь 2.5% -ийн гипохлорит уусмалыг усанд уусгадаг. Үүнийг мөн хлор цайруулагч буюу шингэн цайруулагч гэж нэрлэдэг. Өөр нэг төрлийн цайруулагч нь хүчилтөрөгчтэй эсвэл хэт исэлдүүлэгч цайруулагч бодис юм.
Ариун цэврийн цаасыг Хятадад VI зууны тэртээд гаргасан ч XIV зууныг хүртэл үүнийг хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Мөн 1857 оныг хүртэл Америкт боловсронгуй 00-ийн цаас нэвтрээгүй бөгөөд 1935 оныг хүртэл жижиг дамар бүхий цаас хараахан гараагүй байжээ. Нэг үгээр хэлбэл, XX зуунаас эхлэн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй боловсронгуй ариун цэврийн цаас хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байна.
Нэг тонн ариун цэврийн цаас дахин боловсруулахад 17 мод, 6953 галлон ус, 463 галлон тос, 260 кг агаарын бохирдол, 3,06 куб ярд хог булах газар, 4077 килловатт эрчим хүч зарцуулагддаг аж.
Л.ЭНХТУУЛ