Гүржийн салан тусгаарласан мужуудыг ОХУ-д нэгтгэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Гүржийн салан тусгаарласан мужуудыг ОХУ-д нэгтгэх боломжтой

Гүржийн салан тусгаарласан мужуудыг ОХУ-д нэгтгэх боломжтой

Гүржийн салан тусгаарласан Өмнөд Оссетиа, Абхазиа мужуудыг ОХУ өөртөө нэгтгэх боломжтой гэж Кремлийн Аюулгүйн зөвлөлийн дэд нарийн бичгийн дарга Дмитрий Медведев хэлэв.

Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев нь Москвагийн улс төрийн хамгийн хурц дуу хоолой болсон. Тэрбээр Гүржийн НАТО-д элсэх боломжийн талаар авч хэлэлцэж, байдлыг хурцатгасан гэж барууныхныг буруутгажээ. “ОХУ-д нэгдэх гэдэг санаа Абхазиа болон Өмнөд Оссетиад их түгээмэл байдаг. Хэрвээ тохироо нь бүрдвэл үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Хэрвээ НАТО-д элсэх асуудал бодит байдалд ойртвол ОХУ арга хэмжээ авахаас буцахгүй” гэж тэр хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Гүржийн эрх баригчид НАТО-д элсэх тухай удаа дараалан дуугарсан бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах цор ганц арга зам гэж үзэж буй. НАТО ч бас өөрсдийн албан ёсны цахим хуудастаа “Гүрж бол НАТО-ийн хамгийн ойрын түншүүдийн нэг. Тэд холбоонд элсэхийг эрмэлздэг. Өнгөрсөн хугацаанд НАТО, Гүржийн хооронд өргөн цар хүрээтэй практик хамтын ажиллагаа байсан” гэж бичжээ.

Медведевийн ярилцлага салан тусгаарласан бүс нутгуудыг хүлээн зөвшөөрсний 15 жилийн ойтой давхцан хэвлэлд нийтлэгджээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж