Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ирэх Даваа гаригт болох Үндэсний бодлогын хорооны хурлын талаар ярилцлаа.


-АН-ын ҮБХ-ны хурал энэ сарын 28-ны өдөр болно. Хэвлэлээр таныг Л.Гантөмөр даргаас түрүүлж амбицлан ҮБХ-г хуралдуулах шийдвэр гаргасан гэх мэдээлэл явсан шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. Тэр зүгээр хувь хүмүүс гаргасан зүйл. Л.Гантөмөр дарга ҮБХ-г хуралдуулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирүүлсэн. Тэр дагуу хэлэлцээд баяр наадам, зуун жилийн ой таарсан учраас тухайн үед хурлыг хойшлуулсан. Энд ямар нэгэн маргаан байхгүй. Нээлттэй ардчилсан нийгэмд хүмүүс өөрийнхөө сонссоноор янз бүрийн чимээ шуугиан гаргадаг. Тэр бидэнд хамааралгүй асуудал.

-ҮБХ-ны хурлаар дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор яригдаж байна. Үүнээс өөр ямар асуудал яригдах вэ?

-АН-ын ҮБХ бол хамгийн том байгууллага. Дээр нь Их хурал байгаа. Их хурал тэр болгон хуралдаад байдаггүй. ҮБХ-ны хурлаар шийдэж болох бүх асуудлыг бид хөндөнө, ярина. Намын дарга өнгөрсөн зургаан сарын хугацаанд орон нутгаар явах, бүсийн зөвлөгөөн хийх, АН-д үүсээд байсан фракц бүлэг клубуудтэй уулзах, намын дэргэдэх олон нийтийн байгууллага, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо гэдэг бүх байгууллагатай уулзсан. “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг асуудлаа оруулж яваа байх. Онцгой бүрэн эрх нь Л.Гантөмөр даргад бий. ҮБХ-ны хурлаар асуудлаа оруулж, бүгдээрээ ярилцаад шийдвэрээ гаргана. Ямар нэгэн маргаан үүнд байхгүй.

-АН-д лидерүүд олон байгаа. Таны хувьд Ерөнхий нарийн бичгийн даргад хэнийг дэмжих вэ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг МАН томилно гэдэг яриа гарч байгаа шүү дээ?

-Чи, би эсвэл ямар нэгэн хүн хэлэх боломжгүй. Яагаад гэхээр намын дүрэмд “Намын даргын онцгой бүрэн эрхийн хүрээнд” гэж заасан. Намын дарга тэр өдрийн хурлаар хэнийг оруулж ирүүлэх, ямар туршлагад үндэслэх, хэнийг тавибал АН-ын гал тогоог хурдан сайжруулж чадах уу? гэх мэтчилэн асуудлыг гаднаас нь ярих, би хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, Ерөнхий сайд танхимын сайд нараа оруулж ирдэг шүү дээ. Тэгэхэд, мянга гаднаас яриад  нэмэргүйтэй адил. Бидний хувьд намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу явж байгаа.

ҮБХ-НЫ ХУРЛААР Л.ГАНТӨМӨРИЙН ЗҮТГЭХ ХҮЧ “МОТОР” НЬ ЗАНГИЛАГДАНА 

-Таны хувьд Л.Гантөмөр даргатай хэр ойр ажиллаж байна вэ. Нийгмийн зүгээс Л.Гантөмөр даргыг намаа эмхлэх, цэгцлэх тал дээр удаашралтай ажиллаж байгааг шүүмжлэх нь бий. Та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа ажлыг гаднаас нь харахад амархан байдаг. Би Л.Гантөмөр даргыг боломжийн хэмжээнд ажиллаж байгаа гэдгийг наймдугаар сарын 1-нд өгсөн ярилцлагаараа маш тодорхой хэлсэн. Бүх ажил  нь бэлэн, хэвийн явж байгаа ялчихсан намын дарга болоогүй шүү дээ. Хоёр сонгууль дараалан ялагдчихсан, байр савгүй, санхүүгийн хүнд нөхцөлд, олон үзэл санааны зөрүүн дээр дарга болсон. Тиймээс энэ болгоныг нэг зүг рүү харуулах ажлыг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийлээ. Маш сайн ажилласан. Миний хувьд ажил хийх боломжийг нь хангаж өгч байгаа юм. Дээр нь ҮБХ-ны хурлаар Л.Гантөмөрийн зүтгэх хүч, “мотор” нь зангилагдах гэж байна шүү дээ. Дэд дарга, тэргүүн дэд дарга тодорхой болно. Миний хувьд анхан дунд шатанд намын ажлыг хийж байсан туршлагатай. Мөн АН-ын УИХ-ын бүлэгт ажиллаж байгаа болон “Эв нэгдлийн ажлын хэсэг”-ийг анхнаас нь ахалж, Их хурал хийлээ. Энэ бүгдэд нэг зүг рүү харж, Л.Гантөмөр гэх хүний ажиллах боломжийг хангахын тулд бүрэн зүтгэж ажиллана. Зэрэгцээд хоёр толгойтой юм шиг явахгүй. АН-ын ҮБХ бол их хурал гэсэн үг. Намын дарга бол Засгийн газар гэсэн үг шүү дээ. Тиймээс их хурал руу хууль дүрэм боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй хуулиудын хэлэлцүүлгийг хийх, ҮБХ-ны гишүүдийн чадамжийг сайжруулах, сургалт ёс зүйн асуудлыг чангатгах гэх мэтчилэн ажил хийе гэвэл аль ч шатанд хийж болдог. Бидний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим лидерүүдийн хувь хүний онцлогоос болж хэцүү байдалд байсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Энэ хэцүү байдлыг эв, зорилго, хүч зангидаж байж даван туулна. Л.Гантөмөр даргын хувьд гурван ч удаа УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүн хийж байсан, дүүрэгт намын ажлыг идэвхтэй ахалж байсан учраас бидний хувьд туршлага дутах зүйл байхгүй.

-Хаврын чуулган завсарласнаас хойш үер усны  гамшиг тохиож иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай явдал боллоо. Иргэдийн зүгээс эрх баригчид, авлигачид буруутай гэдэг асуудлыг хэлж байна. Та сөрөг хүчний гишүүний хувьд юу гэж харж байна вэ?

-Ард түмэн нэн сэтгэл ханамжгүй байна. Үер усны гамшиг тохиолдож байна гэдэг нь хот төлөвлөлт ямар байна вэ?, бүтээн байгуулалт, эрх баригчдын дураараа аашилсан шийдвэр ямар олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэх үү? гэдгийг анхааруулсан зүйл болж байна. Бид сөрөг хүчин учраас алдаа завхарлыг арилгах, эрх баригчдын шийдвэр гаргах түвшний авлига хээл хахууль, дур зоргоороо байгаа байдлыг шүүмжилж ирсэн. Ялангуяа энгийн иргэний эрх ашиг хохирдоггүй байх ёстой. Хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Хүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульдаа заасан. Гэтэл хаана байна вэ? Өвөл нь утаанд багтай, зун нь завьтай явах ёстой юу. Бороо, цасанд зам тэг зогсч байна. Энэ болгоны цаана хүний эрх зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд чадлаараа л хэллээ, ярилаа.

Гэхдээ, эрх баригчдад харах нүд сонсох чих байхгүй байна. Энэ бүхэнд ард түмэн дүнгээ тавина.

Бидний хувьд “дүн тавина” гэхээс илүү хүний эрхийг зөрчилгүй байлгах тал дээр анхаарна. Одоо найр наадмаа зогсоогоод намартаа бэлдэж хичээж ажиллах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН дэмжихгүй 2023-08-24 59.153.112.91

Төрсөн охиноо Боловсролын сайд байхдаа хууль дүрэм зөрчин зээлийн санд хамааруулж бүр тэтгэлэг өгч бусдын боломжийг булаан авсан татвар төлөгчийн мөнгөөс зарцуулсан Л.Гантөмөрийн АН ийг2024 онд дэмжих боломжгүй .

Avatar

Зочин 2023-08-24 202.70.34.70

АН адилхан шүү дээ. Гэхдээ АН дотор бас мундаг хүмүүс байгаа боловч дээшээ гарахгүй байна. Аль ч нам эхлээд сайхан ярьж гарч ирээд л таг болдог хуультай. Ард түмний амьдрал дээрдэж байгаа нь ерөөсөө харагдахгүй байна. Улам хэцүү болоод байна шүү дээ. 70 сая малтай орон гээд л яриад бичээд л байна. Махны үнэ ерөөсөө буухгүй, дандаа ченжүүдийн гар дээр очоод ард түмэн үнэтэй махаа авахаас өөр аргагүй л байна шүү дээ.

Avatar

Зочин 2023-08-24 192.82.92.42

Тер,ийн хийж чадах ажил ШОУ. Улс самарчихаад л шоудаад байна. Енеедер гэхэд л боловсролыг самарсан хууль гаргачихаад хулээж авна гэж 3000 хуний шоу болно!!!

Avatar

Нэргүй 2023-08-24 98.37.80.18

Yaj baihav dee Shuuhees yl sonsson yltan eronhiilogchtoi ym chin

Avatar

Нэргүй 2023-08-24 124.158.64.29

энэ хулгайчийн заавраар эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэр бүлийн хоёрыг хээр авчиж хүчиндсэн хэрэг юу болсон бэ??

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 202.131.225.197

hulgaichuud uls turch bolj togloh durtai

Avatar

Зочин 2023-08-24 103.57.95.67

Үлийний чинь ардчилагч ичээч. Монголын хамаг баялийг дээрэмдсэн хулгайлсан. Та нар луйвар, хар пиар, самуун, зориудын талцал дайсагналаар Монголыг баллаж гүйцлээ. Тонилж ард түмнийг амраагаач

Avatar

хуял 2023-08-24 103.57.92.121

Ингэхэд та дарга байхдаа чихтэй байсан уу?

Avatar

Нэргүй 2023-08-24 59.153.114.92

Энэний царай бол МАН-д байвал таарсөн амьтан юм бгаан. Дарга царайтай, ухаантай царайлсан яажгар П бгаан. Яаж яваад манай намд ороод ирсэн юм чааваас.

Avatar

Зочин 2023-08-24 103.57.94.173

Ардчилагч гэх хулгайчууд өөрсдөө бусдын үгийг сонсож байлуу. Хэний ч үгийг сонсохгүй жинхэнэ харах нүдгүй сонсох чихгүй улсын хөрөнгө идэж уусан. Өлөн чоно шиг нийгмийн хөрөнгө рүү дайрсан. Гэдсээ хагартал цусласан. Иргэдийг хувьцаа нэртэй хоосон цаасаар хуурсан.Эрх тушаалаа хортой ашигласан. Дураар авирласан. Хуулийг хүртэл өөрт ашигтайгаар батлаж мөрдсөн. Энэ мэтийн үрд монголын баялагийн ихэнхийг өөрийн гарт оруулсан. Ийнхүү баяжиж одоо монголын баячуудын ихэнх нь эднүүд байна.

Avatar

Иргэн 2023-08-24 59.153.114.17

Зайлаа цаашаа. 24 оны сонгуулиар ч АН үсээ хусуулах нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.46.54

Дээр нь ард түмэн, улс гэрээ бодох тархи ч алга. Боддог ганц нь хулгай луйвар, тендер цавчаа шахаа

Avatar

Зочин 2023-08-24 103.57.94.173

Хулгай луйврын замыг ардчилагч гэх хулгайчууд тавьсан.Зах зээл бол аргатай зальтай цөөн хэдэн луйварчид хулгайчууд баяжиж олонх хоосордог гэдгийг эд сайн мэднэ. Энэ бол капиталнзмын хууль. Баян хоосны ялгаа эрс үүснэ. Цөөнх баяжиж олонх ядуурна. Бусдын хөдөлмөрийг яаж мөлжих аргаа тэд мэднэ. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төр рүү нь дайрч, хилсдүүлэх бүр онцгой авьяастнууд. Хүн чанар ёс зүй бусдад анхааралтай хандах зэрэг өөдрөг бүхэн нь устсан этгээдүүд

Avatar

зочин 2023-08-24 202.9.46.152

энэ хүн хирээ мэдэж яримаа юмда амь амьдлалаа санайн авч яваа хүн гэсн байхаа эцсээ мэдэж байгай

Avatar

Зочин 2023-08-24 172.58.227.89

Монголчууд сонгуулиа зарчихаад 4 жилийн турш уйлж суух тавилантай хүмүүс,…40 жил уйлах ч магадлалтай

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.182.208

ХӨӨЕ. ЧИ БИТГИЙ УНГАС АЛД. ЧИНИЙ Л ЧИХ ТАГ ДҮЛХИЙ, НҮД СОХОР БАЙНА МЭДЭВ ҮҮ МАЛАА

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.161.134

АН нам ч хэцүү дээ Засгын эрхэнд гарчихаараа юун ард түмэнтэй манатай л юм болчихдог хүмүүс Фракц фракцаараа хэрэлдээд л засгын газраа хүртэл дунд нь унагаагаад л эхэлдэг Одоо болохоор нэг л их ард түмэнд хайртай олон лидерүүд засагт гарахаараа лидер бүхэн фракц болоод л зодолдоод эхэлнэ Хэлэхэд амар хиихэд хэцүү гэдэг үг бии Ард түмэнд хайртай хүмүүс болж улс орноо хорлох энүүхэнд

Avatar

Зочин 2023-08-24 78.187.120.177

Сайхан яриад эхлэхээр сонгууль дөхөж дээ. Засгийн эрхэнд байхдаа айхтар ялгарахгүй л байсан даа. Уралдаж лоозон яриад л. Лоозонг соц үеэс их хэрэглэсэн нь харин ч АН. Тэгээд юугаараа бусад намаас ялгараад байгаа юм. Хамгийн анх бол дэмжиж байсан. Гэтэл замдаа хадуурсан болохоор нь эргэлзээд эхэлсэн. Хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-24 59.153.112.107

Ta nart ard tumniig bodoh baitugai haihrah ch setgel baihgui shuu!!! Bitgii hutsatsgaa!

Avatar

Нэргүй 2023-08-24 194.233.93.151

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

mgl 2023-08-24 103.9.90.130

хэхэ энэ эргүү харах нүд сонсох чихтэйм бхдаа, Соншууль дөхөхөөр үнэн солиоирхиймаа энэ луйварчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж