Нийслэл 500 тэрбумын бонд гаргах зөвшөөрлөө авахаар хандав

Нийслэл 500 тэрбумын бонд гаргах зөвшөөрлөө авахаар хандав

Нийслэл 500 тэрбумын бонд гаргах зөвшөөрлөө авахаар хандав

Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гарах зөвшөөрөл авахаар холбогдох бичиг баримтыг Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад гардууллаа. Өмнө нь, үүнээс бага дүнгээр бонд гаргаж байсан ч эрх олгосондоо дүндээ тулгаж 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бичиг баримтаа бүрдүүлсэн аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Бондын мөнгийг яг юунд зарцуулах талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Энэхүү бондыг арилжааны банкны хүүгээр буюу 15 хүртэлх хувийн хүүтэй байхаар тооцсон гэж мэдээлж байсан юм. Бондын эх үүсвэрийг нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах “Сэлбэ сэргэлт” төсөлд зарцуулна. Дээрх  төсөл нь Дамбадаржаагаас дунд гол дагуу “ТЭЦ-IV” хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 44 км авто зам, тохижилтийн ажлыг өрнүүлэх аж. Нийт өртөг нь 1.4 их наядаар хэмжигдэж буй бөгөөд эхний ээлжинд 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Нийслэл жилдээ 1,9 их наядын орлого олдог. Тиймээс 500 тэрбумын бонд босгоход санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй гэж албаныхан тайлбарлаж буй юм.

МАН-ын зүгээс 2016 онд бондыг өр гэх сурталчилгааг хийж, улсаар нь өрөнд оруулсан гэж сурталчилгаа хийж байсан бол өдгөө бондын өрийг бондоор дарах байдлаар хойшлуулах арга хэмжээ авдаг болсон. Түүгээр зогсохгүй нийслэл, аймаг тодорхой хязгаар бонд гаргахыг хуулиар зөвшөөрсөн юм. Ийнхүү энэ ажлын эхлэл болгон нийслэл өөрийн гэсэн бонд гаргах зөвшөөрлөө авахаар ханджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 220.76.226.30

ene bohod iim ih mongo ogood yu hiihee ch medehgui baahn unen hudal ni medegdehgui tuslagch nariinhaw olj ogson humuust taraagaad duusgana . hoorhii tolgoi ninunrndee hurehgui

Avatar

Нэргүй 2023-08-24 59.153.112.203

Ирэх сонгуулийн мөнгө болгох санаа. Алтан гарт МАНгар Сумкааа гэж.

Avatar

Нэргүй 2023-08-24 203.91.115.46

Эсрэг байна. Хотын төсөв 3 жтлийн дотор 800 тэрбумаас 1.6 трилион болж өссөн. Одоо дээр нь нэмээд бас энэ 500 тэрбум. Өрөө больё оо. Огтоно Сумъяаг зайлуул.

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.182.194

Улсын төсөв бондоос бонд хүртэл, гадаадын зээлээс гадаадын зээл хүртэл хасах дүнтэй байна.

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.88.150

Чойжилсүрэнг фсдаг огцруулах хэрэгтэй болно шүү

Avatar

mgl 2023-08-24 103.9.90.130

эд нарт 5:их наяд бгаад ч зөв юм хийж чадахуу

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.160.78

Нохойн хүзүүнд мах зүүгээд эцэст нь татвар төлөгчид төлнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж