“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”  

“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”  

“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”   

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах болон ҮБХ-ны хурлын талаар мэдээлэл өглөө.


АН-ын ҮБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр АН ҮБХ-оо хуралдуулж, түүнээс гарсан шийдвэрийн дагуу намын Их хурлаа хийж, АН-ын даргад Л.Гантөмөрийг сонгож УДШ-д хүргүүлсэн байдаг. 2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр АН-ын даргаар Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн УДШ-ийн шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойш зургадугаар сарын хугацаанд 2020 оны сонгуулиас хойш нэлээд ярвигтай байсан АН-ы үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө шат шатандаа чармайж ажиллалаа. Л.Гантөмөр дарга энэ оны долдугаар сарын 27-ны өдөр ҮБХ-г хуралдуулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирүүлсэн. АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу ҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Бид бүхэн хаврын чуулганы дараа хуралдахаар байсан боловч наадам таарсан учраас хойшлуулж, энэ сарын 28-ны өдөр хуралдахаар болсон. Хуралдаан төрийн ордонд болох шийдвэрийг танилцуулж байна.

-ҮБХ-ны хурлаар ямар асуудал яригдах вэ?

-Намын даргын хувьд томилогдсоноос хойш орон нутгаар явж, бүсийн зөвлөгөөнийг хийлээ. Сонгууль болоход 10 сарын хугацаа үлдэж байна. Тиймээс АН-ын бүх шатны томилгоо хийгдэнэ. Дунд болон анхан шатны журамд өөрчлөлт оруулах, түүнийг батлах талаар нээлттэй ярилцана. ҮБХ-ны хурлаар ярьж болох бүх зүйлсээ ярилцана. Шийдвэрээ гаргана.

-АН-ын ҮХБ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Нэр дэвшигчдийг ямар байдлаар сонгох вэ?

-АН-ын дүрэмд тодорхой заасан. ҮБХ-ны хуралд 504 гишүүний хязгаартай байгаа. Бусад ирцийн хүрээнд асуудлыг нээлттэй ярилцана.

"ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫН ХАРИУГ 7 ХОНОГИЙН ДАРАА ӨГСӨН"

АН-ын ХЭГ-ын дарга Н.ЛХАГВАДОРЖ:

-АН-ын зүгээс зуны саруудад “гишүүдээ сонсъё” аяныг эхлүүлсэн. Өнөөдөр иргэдийн амьжиргааны асуудал хүнд байна. Төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байгааг иргэд шүүмжилж байгаа. Цаашид АН-ын зүгээс иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийг хэрхэн хамгаалж авч үзэх үү талаар ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн. 72 цагийн хугацаа өгсөн боловч албан ёсны хариуг өгсөнгүй. Харин бидний өгсөн хугацаанаас 7 долоо хоногийн дараа хариу өгөхдөө “Хотын даргыг огцруулах биш үертэй холбоотой хохирлын үнэлгээг гаргаж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Тиймээс АН-ын бүлэгтэй хамтраад дараагийн шатанд шилжинэ. АН эв нэгдэлтэй байгаа, үе үеийн удирдлагууд гараа атгаж орон нутгаа тойрч байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2023-08-24 59.153.115.82

КүЭ МӨН ҮНЭЭР ТОЛГОЙ МУУТАЙ НӨХДҮҮД ЮМ. ЯАЖ УЛС АВЧ ЯВАХ НАМААЧ ӨӨРЛӨЛТ ХИЙЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ЭЭ.ӨНГИЙ НЬ ХУВИРГААД Л ЭРГҮҮЛЖ ТОЙРУУЛААД БАЙХ ЮМ. ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ… НААД ХУУЧИН НАМЫН НЭР ХҮНДИЙГ МОНГОЛ БАЙТУГАЙ ДЭЛХИЙГЭЭР НЭГ АЛДСАН ЛУЙВАРЧИНГУУДААСАА НЭГ МӨСӨН САЛ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ҮҮНИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА. ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ЛУЙВАРЧИД ЭНД Л БАЙНА. МАН НАМЧ ЯДГААГҮЙ.МАН НЬ ХАРИН СҮ МТЕЭ ЭНЭ ТЭРЭЭСЭЭ ШУУД САЛААД ЗАЛУУЧУУД ИХ ОРЖ ИРЖ БАЙНА. ХУДГАЙЧ Ч БАЙНА ТҮҮНЭЭСЭЭ САЛАХ ГЭЭД

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.182.208

Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй болжээ

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.182.208

ЭДНИЙГ ХАРАХЛААР ЯГ ЯАХ ГЭЭД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ НЭГ МУУХАН ЖҮЖИГ ТОГЛООД БАЙХ ШИГ. БҮР ӨРӨВДЧИХЛӨӨ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-08-24 103.57.93.79

Юу хүлээсэн юм бэ?Тэр " Дарагийг ша андаа шилжээ"

Avatar

Зочин 2023-08-24 103.57.95.67

АН нэртэй хогийнхон төр үймүүлэх ажилдаа орждээ. Харгисууд минь 100 жилд ороогүй их бороо оруулсан Хурмастыг огцруулна уу

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Баттулга бол улс төрийн болон эдийн засгийн наймааны ухаантай хүн 2023-08-24 59.153.115.123

Баттулга нам дотроо дэмжлэг сайтай байгаа нь бусад бүлэглэлүүдэд нь хэцүү байна.АН-ын араг яс нь хуучны Монголын АН. Түүнтэй нэгдсэн Соц.ДН, МҮДН гэх мэт намууд бол жижиг намууд.Хуучин Монголын АН-ын араг яс нь МоАХ. Энэ байгууллагыг Баттулга удирдаад өөрийгөө хүрээлүүлж чадсан байна.Үүнээс харахад Баттулга бол улс төрийн наймааны ухаантай хүн байгаа биз. Олон жилийн өмнө өнөөдрийг харж. Тэр АН-ын дарга, цаашлаад ЕС болох санаатайдаг шүү янз нь.

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.88.149

босоо ганбаа жонхуу мэтийн баахан галүуучуудын бөөгнөрөл явахгүй.Хөдөө нь бүр долоон дор хог н**ш, тэнэгүүд.Бас нам болж тоглох санаатай.

Avatar

zochin 2023-08-24 66.181.160.55

Хотын даргыг огцруулья

Avatar

Иргэн 2023-08-24 103.57.94.204

Оронд нь чи болор юм уу? Чамд тэр зэргийн зориг зүрх, ухаан мждлэг өайгаа юм уу?

Avatar

Зочин 2023-08-24 202.126.89.174

Мэдлэг, мэдлэг, бас дахин мэдлэг!

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-08-24 202.21.107.46

Санал онол оо…шүүмжлэх зүйлээ НЭРЭЭ бичиж байгаад бичээч ээ….Зочин…иргэн гэх шиг нэрээ нуусан юм бичээд яах нь ве? Чи хэлж байгаа юм бол нэрээ хэлээч …Хүний заавраар бол бичих ээ болиоч ээ…
АН ын Л.Гантөмөр …Батсуурь …Нарантуяа нар боловсрол мэдлэг ..сайн ..гадаад хэлний мэдлэгтэй…орчуулагчүйгээр өөрсдөө ярилцан ойлгодог…. Харин МАН ын .Сумъяабазар…Хүрэлсүх хоёр шиг орчуулга нь буруу зөвийг мэдэхгүй алга ташаад л …ёсолж гүйгээд байдаггүйг ард зон мэднээ… МАН боловср

Avatar

Нэргүй 2023-08-24 43.242.242.59

Та нар ажил хийж байгаа хүмүүст бүү саад болцгоо. Юм бол огцруулна, тараана, өлсгөлөн зарлан, жагсана гэсэн л юм та нар ярьж байх юм. Өөрөөр улс орныхоо хөгжилд нэмэр болсон зүйл байна уу. Ажил хийж байгаа хүн алддаг. Түүнийг нь засч залруулах нь чухал болохоос түүн дээр нь дөрөөлж цааш түлхэх нь чухал биш юм. Та нарт бол түлхэж унагаагаад л байх нь чухал байх даа. сөрөг хүчин гэхээрээ л бүх зүйлийг эсэргүүцээд харлуулаад гүжирдээд байх ёстой гэсэн тэнэг ойлголтоосоо салцгаа АН-ынхан.

Avatar

Сүлдээ 2023-08-24 103.212.118.242

МАН төр барих гэж дампууруулаад моголын аж амьдралыг шалан дээр унагасан байхад, МАН-ыг өмөөрөөд л хог царайлсан л***р уу чи?..МАН хулгай хийж л байг уу? иргэд ядуурч л байг уу? . хүчин дээрэм хийж л байг уу? аан? Чиний ойр орчимд хулгай алга уу? чиний ойр орчимд МАН-аас хамгаалах эхнэр , эмэгтэй эгч , дүү гэж хайртай хүмүүс байхгүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.88.179

Эрх баригчдад сөрөг хүчний дуу хоолой хүрэхгүй үнэн дураараа хүч түрсэн аархуу байна

Avatar

Нэргүй 2023-08-24 43.242.241.151

Харин ч МАН өнгөрсөн хугацаанд маш хүлээцтэй, дотоод үзэл баримтлал, хүний нөөцөө бэхжүүлэх гээд ажиллаж байгаа. Оогт гадагшаа өөр нам эвсэл рүү чиглэж идэвхжээгүй бгаа, нэг идэвхжээд эхэлбэл ч юун АН шдээ.

Avatar

зочин 2023-08-24 103.212.118.242

Үнэн шүү.. хулгайчууд хүчээ нэгтгээд л монголыг идэж ,өмхийрүүлж дотороос нь өтүүлж , тонон дээрэмдэж өөрснөө хагартлаа баяжиж, бүгд баялагтаа эзэнболсон байгаа.. Хулгайчууд монголын эзэн болох зөв үү? эсвэл шударга ёсны төлөө АН ялах уу?..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж