“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”  

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”  

“АН-ын ҮБХ-ны хурал төрийн ордонд болж, асуудлаа нээлттэй ярилцана”   

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах болон ҮБХ-ны хурлын талаар мэдээлэл өглөө.


АН-ын ҮБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр АН ҮБХ-оо хуралдуулж, түүнээс гарсан шийдвэрийн дагуу намын Их хурлаа хийж, АН-ын даргад Л.Гантөмөрийг сонгож УДШ-д хүргүүлсэн байдаг. 2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр АН-ын даргаар Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн УДШ-ийн шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойш зургадугаар сарын хугацаанд 2020 оны сонгуулиас хойш нэлээд ярвигтай байсан АН-ы үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө шат шатандаа чармайж ажиллалаа. Л.Гантөмөр дарга энэ оны долдугаар сарын 27-ны өдөр ҮБХ-г хуралдуулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирүүлсэн. АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу ҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Бид бүхэн хаврын чуулганы дараа хуралдахаар байсан боловч наадам таарсан учраас хойшлуулж, энэ сарын 28-ны өдөр хуралдахаар болсон. Хуралдаан төрийн ордонд болох шийдвэрийг танилцуулж байна.

-ҮБХ-ны хурлаар ямар асуудал яригдах вэ?

-Намын даргын хувьд томилогдсоноос хойш орон нутгаар явж, бүсийн зөвлөгөөнийг хийлээ. Сонгууль болоход 10 сарын хугацаа үлдэж байна. Тиймээс АН-ын бүх шатны томилгоо хийгдэнэ. Дунд болон анхан шатны журамд өөрчлөлт оруулах, түүнийг батлах талаар нээлттэй ярилцана. ҮБХ-ны хурлаар ярьж болох бүх зүйлсээ ярилцана. Шийдвэрээ гаргана.

-АН-ын ҮХБ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Нэр дэвшигчдийг ямар байдлаар сонгох вэ?

-АН-ын дүрэмд тодорхой заасан. ҮБХ-ны хуралд 504 гишүүний хязгаартай байгаа. Бусад ирцийн хүрээнд асуудлыг нээлттэй ярилцана.

"ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫН ХАРИУГ 7 ХОНОГИЙН ДАРАА ӨГСӨН"

АН-ын ХЭГ-ын дарга Н.ЛХАГВАДОРЖ:

-АН-ын зүгээс зуны саруудад “гишүүдээ сонсъё” аяныг эхлүүлсэн. Өнөөдөр иргэдийн амьжиргааны асуудал хүнд байна. Төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байгааг иргэд шүүмжилж байгаа. Цаашид АН-ын зүгээс иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийг хэрхэн хамгаалж авч үзэх үү талаар ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн. 72 цагийн хугацаа өгсөн боловч албан ёсны хариуг өгсөнгүй. Харин бидний өгсөн хугацаанаас 7 долоо хоногийн дараа хариу өгөхдөө “Хотын даргыг огцруулах биш үертэй холбоотой хохирлын үнэлгээг гаргаж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Тиймээс АН-ын бүлэгтэй хамтраад дараагийн шатанд шилжинэ. АН эв нэгдэлтэй байгаа, үе үеийн удирдлагууд гараа атгаж орон нутгаа тойрч байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж