Үнсэлцэж буй хад нурахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Үнсэлцэж буй хад нурахад ойрхон байна

Үнсэлцэж буй хад нурахад ойрхон байна

Вьетнамын Ха Лон буланд Үнсэлцэж буй хад нэртэй аялал жуулчалын алдартай бүс бий. Тэгвэл далайн түвшин ихэссэн, загасчдын завь хэтэрхий ойртож очдог зэрэг шалтгаанаас болоод хос хад нурахад ойрхон болсныг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хууль бус загасчлал, зохицуулалтгүй аялал жуулчлал нь хадны элэгдлийг хурдасгаж байгааг Вьетнамын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн мэдэгджээ. Тус хүрээлэнгийн ажилтнууд судалгаа хийх явцдаа жуулчны завь аралтай маш ойртож зогсдогийг анзаарсан байна. Мөн хадыг хөндлөн огтолсон ан цав гараад эхэлснийг харжээ.

Ха Лон булан нь хэдэн зуун жижиг аралтай бөгөөд 2019 онд л гэхэд дөрвөн сая жуулчин хүлээж авч байв. Жуулчдын сонирхлыг татдаг өөр хэд хэдэн ч арал сүүлийн жилүүдэд ихээхэн эвдэрч гэмтжээ.

Хадны нуралтаас сэргийлэхийн тулд завины хурдыг 5-10 км/цагаар хязгаарлах журам нэвтрүүлэх санал гаргасан байна. Мөн нутгийн загасчдыг хадны эргэн тойронд загасчлахгүй байх, хадны ан цав руу цемент нэмж цутгах гэсэн зөвлөгөөг Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн тайланд дурджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж