"Hi Sainuu" ХХК: Өөрсдийн хөрөнгөөр авсан 1000 дугуйг түрээслүүлнэ

"Hi Sainuu" ХХК: Өөрсдийн хөрөнгөөр авсан 1000 дугуйг түрээслүүлнэ

"Hi Sainuu" ХХК: Өөрсдийн хөрөнгөөр авсан 1000 дугуйг түрээслүүлнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад албаныхны хэрэгжүүлж байгаа ажлаас гадна иргэд, хувийн аж ахуй нэгжүүдийн санаачилга чухал. Тиймдээ ч их хотын соёл, бусад улсын нийслэлийн жишгийг дагаж шинэ үйлчилгээнүүд Улаанбаатарт нэвтэрч буй. Тэдний нэг нь түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ. Ажил хэрэг болгох талаар цаасан дээрх санаачилгууд их байсан ч түрээсийн хэрэгслийн үйлчилгээ  хэрэгжиж эхлээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.

Хэдийгээр зорчих зориулалтын зам талбай хомс байдаг ч түгжрэл, цаг хугацаа, эдийн засгийн бусад зүйлсийг тооцоолж үзвэл түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ иргэдэд сэтгэл ханамжтай санагдаж байгааг хэлж буй.

Өнөөдрөөс Улаанбаатарын хэмжээнд унадаг дугуй түрээсийн үйлчилгээ нэвтэрч, иргэд мөн л хэрэглээнд нэвтэрч байгаад нь таатай хандаж байгаагаа цахим хуудастаа бичиж байна. Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа "PlayStore", "Appstore"-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглээд дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг аж. Тус компанитай холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.

Унадаг дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч "Hi Sainuu" ХХК: 

-Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.

Манай компани нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй.

100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үйл ажиллагаа жигдрээд ирэх долоо хоногоос нэгдсэн мэдээлэл, санал сэтгэгдлийн талаар мэдээлэл өгөхөд нээлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 202.179.24.223

iphone dr tataj suulgasn ch q r code unshuulj bolohgui bn

Avatar

Зочин 2023-08-24 66.181.161.116

iphone dr app татаж болохгүй байна

Avatar

Зочин 2023-08-24 66.181.183.58

Андройд утсанд аппликейн олдохгүй байна

Avatar

Зочин 2023-08-24 59.153.112.216

сайн бна штээ .Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-24 103.212.119.221

дугуйн зам ихтэй бол амар байна

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.89.129

Хог дээр хая хэн ч унахгүа.удахгүй цас орно.

Avatar

Зочин 2023-08-24 202.55.188.124

х** п***а

Avatar

Нэргүй 2023-08-24 192.82.65.120

Дугуйн замаа яаралтай бүх дүүрэгт бий болгох хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол явган хүн нь явган хүнийхээ зам дээр дугуй, скүүтэртэй зэрэгцэж явах, гэмтэх, дугуйчид нь дугуйн замгүй газраар замруу орж хөдөлгөөнд саад учруулах, гэмтэх гээд асуудлаад их үүсч байгаа шүү. Мөн скүүтэр маш аюултай эмх замбараагүй хэрэглэж байна. Ямар ч жолооны дүрэм мэдэхгүй хүүхэд залуучууд машинуудтай зэрэгцээд замын хөдөлгөөнд оролцоод арай л байна даа . Энэ асуудлыг эрх мэдэл бүхий газрууд нь даруй шийдэх

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-24 103.212.119.36

Тэр дугуунуудаа нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дээр битгий тавьж байрлуулаач ээ..Хотын захиргаанб холбогдох хүмүүс нь энэи асуудал дээр анхаармаар байна. Тэр Jet Scooter ч мөн адил. Үнэдээ ёстой замбараа алга. Хот гэж нэг эзэнгүй айл шиг л байна. Бизнес хийх гэж байгаа бол олонхийн эр ашгийг хүндэлж сур. Машин зам нь нил түгжрэл, одоо бүр явган хүний замаарч явахад маш их саадтай болж байна.

Avatar

irgen 2023-08-24 122.201.23.75

Jet scooter t orsoldogch garj irj baigaa n mash sain bn orsoldog ch bn gdn n hogjil tsaashid hogjih bas neg suuri bolj bdag

Avatar

Нэргүй 2023-08-24 202.55.188.125

хаха 30 сек үнэгүй гэшшш..апп уншуулах гэсээр 3.4 минутын юм болно.

Avatar

Нэргүй 2023-08-24 202.131.245.34

өөрийнхөө маанагыг л гайхуулах юмдаа хихи.. апп нь гучин минут уншсан ч уншиж эхэлснээсээ 30 сэкүнд л байлгүйдээ.. тэгээд ч нэг апп уншуулах гэж гурван минут ухнатах бол тэр хүний л тэнэгийх шүү..

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.46.44

nice

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж