Нийслэлийн түгжрэлийг бууруулахад албаныхны хэрэгжүүлж байгаа ажлаас гадна иргэд, хувийн аж ахуй нэгжүүдийн санаачилга чухал. Тиймдээ ч их хотын соёл, бусад улсын нийслэлийн жишгийг дагаж шинэ үйлчилгээнүүд Улаанбаатарт нэвтэрч буй. Тэдний нэг нь түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ. Ажил хэрэг болгох талаар цаасан дээрх санаачилгууд их байсан ч түрээсийн хэрэгслийн үйлчилгээ хэрэгжиж эхлээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.
Хэдийгээр зорчих зориулалтын зам талбай хомс байдаг ч түгжрэл, цаг хугацаа, эдийн засгийн бусад зүйлсийг тооцоолж үзвэл түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ иргэдэд сэтгэл ханамжтай санагдаж байгааг хэлж буй.
Өнөөдрөөс Улаанбаатарын хэмжээнд унадаг дугуй түрээсийн үйлчилгээ нэвтэрч, иргэд мөн л хэрэглээнд нэвтэрч байгаад нь таатай хандаж байгаагаа цахим хуудастаа бичиж байна. Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа "PlayStore", "Appstore"-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглээд дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг аж. Тус компанитай холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.
Унадаг дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч "Hi Sainuu" ХХК:
-Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.
Манай компани нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй.
100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үйл ажиллагаа жигдрээд ирэх долоо хоногоос нэгдсэн мэдээлэл, санал сэтгэгдлийн талаар мэдээлэл өгөхөд нээлттэй.
Холбоотой мэдээ