Жолооч нь танхайрсан ачилтын компанид хариуцлага тооцно

Жолооч нь танхайрсан ачилтын компанид хариуцлага тооцно

Жолооч нь танхайрсан ачилтын компанид хариуцлага тооцно

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, машинаа ачуулахгүй гэсэн жолоочийн биед халдаж, заамдаж буй бичлэг өнөөдөр /2023.08.24/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн ачигч компанийн ажилтан иргэнийг сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Энэ талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бөгөөд журмын дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох хэлтэс тус ачилтын компанид хариуцлага тооцно.

Өнгөрсөн зургадугаар сард мөн ачилтын компанийн ажилтан машинаа ачуулахгүй гэсэн иргэн рүү хутга гарган сүрдүүлсэн үйлдэл гаргасан бөгөөд тус компанийн үйл ажиллагааг зогсоосон.

Иргэдийн зүгээс ачилтын компаниуд ёс зүйгүй авирладаг бөгөөд бусдын биед халдаж, хүч хэрэглэх тохиолдол цөөнгүй байдгийг хэлж буй.

ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАВАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР АЖИЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО

ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн өмнө нь хэлэхдээ "Гэрээ байгуулж ажилладгийн хувьд буруутай үйл ажиллагаа гаргасан ажилтан болон харьяа компанийн өмнөөс иргэдийг бухимдуулсан явдалд уучлалт гуйж байна.

Ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан автомашин ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Уг асуудлаар цагдаагийн хэлтэс мөн зөрчлийн хэрэг нээн шалгадаг. Хууль, дүрэм журмын дагуу ёс зүйн алдаа гаргасан ачилтын компанид хариуцлага тооцно.

Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье.

Манай байгууллага өнгөрсөн онд зөрчил гаргасан автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг, гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Тус эрхийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг, 15 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Иргэдээс автомашин ачилттай холбоотой гомдол тогтмол ирдэг. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь хариу өгч бүрэн шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үеэс өргөдөл, гомдлын тоо буурч байгаа. Манай байгууллага гэрээт компаниуддаа ёс зүйн өндөр шаардлага тавьж байгаа" гэсэн юм.

Цахим хуудаст нийтлэгдсэн бичлэг дээрх асуудлыг Зөрчлийн хэрэг нээн шалгах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hh 2023-08-24 103.212.116.18

herwee mashin achihaa baiwal ta nar l******d 0 zogsolt hiine

Avatar

Bat 2023-08-24 103.212.118.227

ted nar yostoi hogiin umnuud tsuvdaaan tsuvj uheesei Ada nar

Avatar

Нэргүй 2023-08-24 202.21.108.21

Энэ хулгайч компануудын ард цагдаагын хурандаанууд л байдаг. Цагдаагын хурандаануудын мафижсан хар бизнесээс Монгол улс чөлөөлөгдөх ёстой. Энэ хүмүүс улам хүчирхэгжих л юм бол Монгол Улс ангалруу хөл алдан уналаа л гэсэн үг.

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-24 66.181.188.234

Одоо бүр машины эзэн хүрээд ирсэн байхад зодож байгаад ачдаг болохнээ.

Avatar

ЗОЧИН 2023-08-24 202.131.246.86

Нэг л өдөр хүн амины хэрэг гарна шүү.Эд нарыг болиулах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-08-24 66.181.189.90

АВТОБУСНЫ БУУДЛУУДААР ДҮҮРСЭН МАШИНУУДЫГ АЧААД ӨГӨӨЧ. АВТОБУСНУУД ЗОГСОХ БОЛОМЖ АЛГА.
ИЙМ БӨГЛӨӨСНҮҮДЭЭС БОЛООД АВТОБУСНУУД БУУДЛААС ХОЛ ЗОГСЧ ЗОРЧИГЧИДОО ХАЯЧИХААД ЯВААД ӨГЧ БАЙНА.
ОДОО ХҮЙТНИЙ УЛИРАЛД ИНГЭХ ЮМ БОЛ ХЭЦҮҮДЭХНЭЭ. АЧААРАЙ ИЙМ БӨГЛӨӨСНҮҮДИЙГ

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.160.98

Юуны чинь "ёс зүйн алдаа" ?! Энэ чинь танхайн гэмт хэрэг байхгүй юу??!! За бүр багаар бодоход зөрчлийн хэрэг!!

Avatar

Зочин 2023-08-24 202.55.188.101

Энэ лалруудыг нэг их үхтэл нь хашраамаар байгаа юм даа. Пиздануудыг шатаадаг юм уу яадаг юм. Нэг машиныг нь шатаавал таарна.

Avatar

зочин 2023-08-24 202.21.120.66

Ачилтын компаниудын ард дандаа Цагдаагийн алба хаагчид байдаг тийм болохоор ажилтнууд нь догшин авиртай та муу сайн юмнууднууд яадгийн гэсэн байр сууринаас ханддаг тийм байж тэдний гаргасан ёс зүйл зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгадаг эрхийн түдгэлзүүлдэг гэж юу байсийм шал худлаа

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.181.88

яг үнэн. тээр жил тэмүүжин сайд байхдаа хууль бусаар хөрөнгөжсөн хурандаа нар бдг гэж бсн

Avatar

Нэргүй 2023-08-24 103.242.47.254

Сумкагийн өмнөөс ажил хийж байгаа хотын даргын өмнө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээж эрх эдэлж буй эдгээр дээрэмчидээ сумъядарга цэгцлэхгүй бол нэг өдөр машин ачуулаагүй иргнэдийг буудах нь ээ

Avatar

Нэргүй 2023-08-24 59.153.114.17

Машин ачилт гээч энэгхогийн ажлыг зогсоож компаниудыг татан буулгах хэрэгтэй. Тэд түгжрэлийг бууруулахад оруулж байгаа хувь нэмэр байхгүй.

Avatar

зочин 2023-08-24 202.131.245.69

зогсохыг хориглосон газар зогссон бол ачих л ёстой. ачигч машиныг мэдсээр байж олон жил ингэж хэрүүл уруул хийх ямар хэрэгтэй юм бэ. цагдаа ч гэсэн шууд ачуулах ёстой эсвэл газар дээр нь торгуулийг тавиад явуулах хэрэгтэй. ачилтын машинууд дуудлагаар ирдэг болмоор байна. Орон сууцны явган зам дээр, замын орц, гарц хааж тавьдаг, эсвэл байгууллагын хашаанд дураараа машинаа тавьдаг хүмүүсийн машиныг шууд ачуулдаг байх.

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.180.237

tsagdaagiin huurnada nariin biznes shde…tegeed l ar tomtoi gej daamarch bidnuusiig deerelhej bgaam

Avatar

hh 2023-08-24 103.212.116.18

teneg buus chi

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.90.140

um 2 taltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж