БНСУ-д гэрээгээр ажиллагсдыг улсын зардлаар сургалтад хамруулна

БНСУ-д гэрээгээр ажиллагсдыг улсын зардлаар сургалтад хамруулна

БНСУ-д гэрээгээр ажиллагсдыг улсын зардлаар сургалтад хамруулна
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Гэрээгээр ажиллаж байгаа иргэд баталгаатай ажлын байранд орохоос гадна сургалт бусад нийгмийн үйлчилгээнд ажиллах хугацаандаа хамрагдах боломжтой.
Тодруулбал, Е-9 визтэй гэрээний ажилчид дөрвөн жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа улсын зардлаар мэргэжлийн сургалтанд нэг удаа хамрагдах боломжтой байдаг аж. Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэд хүсэлтээ өгөх бөгөөд эхний таван хүнийг үнэ төлбөргүй мэргэжлийн сургалтад хамруулах юм.
Энэ жилийн мэргэжлийн сургалт нь авто машин засвар бөгөөд үндсэн бүртгэл дуусч, одоо нэмэлт элсэлтээр таван хүн бүртгэх талаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. Бүртгэлийн дарааллаар эхний таван хүнийг бүртгэх бөгөөд хугацаа нь наймдугаар сарын 25-ны 16:00 цаг хүртэл.
Сургалт явагдах хугацаа: 2023 оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15 хүртэл. Ням гариг бүр 10:00~16:50 цагт болох юм.
Сургалт явагдах газрын хаяг: 서울시 동대문구 왕산로 31 (신설동)
Метро: 1-р шугам Шинсольдун ёг III гарцаар гараад чигээрээ 100 метр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төвийн лавлах утас Хан Сара / 010-6763-1218 дугаараас авах боломжтой. Тус сургалтад гэрээгээр ажиллах хугацаа нь дуусаагүй монгол иргэд шууд хүсэлтээ өгөхийг зөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 202.131.225.197

doromjilj baigaa yum shuu. buh zaluusiig huuj gargaad nairlah ni

Avatar

Нэргүй 2023-08-24 203.98.76.4

Манай Монголчууд сүүлийн 30-ад жилд Өмнөд Солонгосуудыг очиж ажил хийнгээ баахан хашраасан, одоо Австрали, Японыг хашраахаар онгоц онгоцоор нисдэг боллоо…хахахахахаха

Avatar

Зочин 2023-08-24 202.21.104.2

5 хүн! хаха. хэдэн мянган хүнээс 5 хан хүнийг сонгож суралцуулна ч гэх шиг. Зарчмын хувьд бүгдийг нь сургаад ажиллуулбал хэн хэндээ хэрэгтэй биш гэж үү? Том гүрэнд энэ бол уг нь асуудал биш дээ. Ядаж үйлдвэр сургалт, ажлын байрны дадлагажих сургатанд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж