Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Гэрээгээр ажиллаж байгаа иргэд баталгаатай ажлын байранд орохоос гадна сургалт бусад нийгмийн үйлчилгээнд ажиллах хугацаандаа хамрагдах боломжтой.
Тодруулбал, Е-9 визтэй гэрээний ажилчид дөрвөн жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа улсын зардлаар мэргэжлийн сургалтанд нэг удаа хамрагдах боломжтой байдаг аж. Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэд хүсэлтээ өгөх бөгөөд эхний таван хүнийг үнэ төлбөргүй мэргэжлийн сургалтад хамруулах юм.
Энэ жилийн мэргэжлийн сургалт нь авто машин засвар бөгөөд үндсэн бүртгэл дуусч, одоо нэмэлт элсэлтээр таван хүн бүртгэх талаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. Бүртгэлийн дарааллаар эхний таван хүнийг бүртгэх бөгөөд хугацаа нь наймдугаар сарын 25-ны 16:00 цаг хүртэл.
Сургалт явагдах хугацаа: 2023 оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15 хүртэл. Ням гариг бүр 10:00~16:50 цагт болох юм.
Сургалт явагдах газрын хаяг: 서울시 동대문구 왕산로 31 (신설동)
Метро: 1-р шугам Шинсольдун ёг III гарцаар гараад чигээрээ 100 метр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төвийн лавлах утас Хан Сара / 010-6763-1218 дугаараас авах боломжтой. Тус сургалтад гэрээгээр ажиллах хугацаа нь дуусаагүй монгол иргэд шууд хүсэлтээ өгөхийг зөвлөжээ.
Холбоотой мэдээ