Өнөр бүсийн бүтээл байгуулалт нээлтээ хийлээ

Өнөр бүсийн бүтээл байгуулалт нээлтээ хийлээ

Өнөр бүсийн бүтээл байгуулалт нээлтээ хийлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам дагуух Өнөр бүсийн бүтээн байгуулалт /2023.08.22/ “Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээний хамт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар оролцож бүтээн байгуулалтын талаар иргэд, оршин суугчдад мэдээлэл өгсөн юм.
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, контейнер, чингэлгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн захирамжаар буулган, газар чөлөөлөх ажил эхэлсэн.
Тус онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 132 гарааш, контейнерыг буулгаж, газар чөлөөлсөн байршилд ногоон байгууламж, явган хүн, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм. Уг байршилд нийтийн эдэлбэр газарт байсан 899 гарааш, контейнер, төмөр чингэлгийг 2022 оны дөрөвдүгээр сараас буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Улмаар 2022 оны долдугаар сараас дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газар чөлөөлсөн байршлыг дугуй, явган, авто зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих замын хамт тохижуулж дуусгалаа.
Мөн Өнөр бүсийн бүтээн байгуулалтын талбайд нээлтээ хийж буй “Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь 2023 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-24 139.5.218.40

хийсэн бүтээн байгуулалтаасаа илүү зардал чирэгдэлтэй сүржин нээлт болчихоогүй л бол яах вэ дээ, нээх нэг хэрэг, ашиглалтын нь асуудлыг олигтой шийдэж чадаагүй бол эвдэрч, тоногдоод л дуусна даа

Avatar

зочин 2023-08-24 139.5.216.83

НОГООН ХУВЦАСТАЙ ЭРГҮҮ

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.188.77

Сумъяабазар шуналаа хазаарлах цаг ирэх нь үү.

Avatar

Нэргүй 2023-08-24 124.158.95.169

Одоо 19-р хорооны нутаг дэвсгэрт хийх ажил их байна даа… 84-р байрнөөс урагш 60р байрууд шороон зам дээр л байна даа.. Голын эрэг дагуу Баянзүрх дүүрэг шиг тоглоомын талбай дугуйн зам тохижолт хийж өгөөч…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж