Суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ

Суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ

Суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.
Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.
Энэ оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.
Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталж байна. Сурагчдын амралтын хуваарийг хавсаргав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 203.98.76.4

АЛБАН / СУУРЬ БОЛОВСРОЛ л эзэмших гэсэн Хүүхдүүд Аав Ээжтэйгээ Зам бөглөдөг. Суурь боловсрол-оор Талхаа олохгй харин Хүүхэд Хүмүүжиж төлөвшиж Зөв Хүн л болох ёстой. Тхэр СУУРЬ БОЛОВСРОЛ-г Хүүхэд Гэр бүл аав ээжээсээ л олж авна. Монголчууд СУУРЬ БОЛОВСРОЛ-д хэт их Мөнгө, Цаг Зав Үрэж байна. Гэтэл Талхаа олох ДУНД / ДЭЭД МЭРГЭЖИЛ Чанаргүй Үнэгүй шахам бгаа, Төрөөс анхаармаар юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж