Шадар сайд АНУ-ын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо

Шадар сайд АНУ-ын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо

Шадар сайд АНУ-ын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцон, баяр хүргэж, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан. Миний бие Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улс ирэх он жилүүдэд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэл дүүрэн байна” хэмээгээд манай хоёр ард түмний нөхөрлөл, хоёр улсын Стратегийн түншлэл улам батжин хөгжихийн ерөөлийг дэвшүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 178.235.177.78

Ene sarmagchin bid naryg tolooloh erkhgui shuu dee

Avatar

Нэргүй 2023-08-24 43.242.242.59

Америктай сүүжрээд сайн сайхан зүйлийг олж сонсохгүй л болов уу. Америк рүү саймшрахаа больцгоо. Ялангуяа Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ийм болчимгүй үйлдэл их гаргаж байгаад улс орноо хүнд байдалд оруулав даа.

Avatar

ЗОЧИН 2023-08-24 202.9.46.250

АНУ 247 жил Монгол 2000 гаруй жил …………………….

Avatar

Нэргүй 2023-08-24 202.9.40.132

МИНИЙ БИЕ ДАРГА БӨГӨӨД ГЭЖ ИРЭЭД Л ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ ХҮНИЙ УЛСЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭН ДЭЭР ОНЦЛОХ НЬ ТУН ЗОХИМЖГҮЙ, МЭДРЭМЖГҮЙ ҮЙЛДЭЛ БОЛЖЭЭ.

Avatar

Нэргүй 2023-08-24 66.181.188.77

Жонхуугийн тавиур энэ муу шуналыг зайлуулахгүй бол Данхар цуг зайлаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж