Хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгов

Хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгов

Хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгов

Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргасан юм. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Удаанжаргал ажиллаж байсан ч хил гаран зугтсан юм. Тэрбээр, нарийн царигтай төмөр зам барих бодлогыг Үндсэн хуулийн Цэцэд өгч, хүчингүй болгуулснаар "Гашуунсухайт-Ганцмод"-ны төмөр замыг өргөн царигаар бариулсан юм.

2023.02.11-ний өдөр Монгол, Хятадын тал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар "Уг харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”, “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэж байна" гэж мэдэгдэж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-08-24 103.10.21.12

ЭНЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМ,2 ТАЛД ВАГОНООС БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ НҮСЭР БАЙГУУЛАМЖТАЙ, ӨНДӨР ӨРТГӨӨР ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД ӨРГӨН ЦАРИГТАЙ ЗАМААР НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ ЯВЖ ХИЛ ГАРТАЛ ЛАВ 5 ЖИЛ БОЛНО ШҮҮ.ЕР НЬ НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ ЯВАХГҮЙ БАЙХ.НАРИЙН ЦАРИГААР БАРИХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ НАР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ӨРГӨНӨӨР БАРИУЛЖ ХОРЛОН СҮЙТГЭХ ЭРҮҮГИЙН ГЭМТ АЖИЛЛАГАА ХИЙСНИЙ ГАЙ ЭНЭ.ҮҮНИЙ ТӨЛӨӨ МӨН ХАМ ХУЛГАЙ ХИЙСНИЙ ТӨЛӨӨ "БААТАР" ЦОЛ ӨГЧ АВАЛЦСАН

Avatar

ЗОЧИН. 2023-08-24 103.10.21.12

1ЖИЛИЙН ӨМНӨ 2022.09.09-НД "ТТ-ГС-ын ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА,ЭНЭ ЗАМААР ЭКСПОРТЫН 50-60 САЯ ТН НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ,НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ" ГЭЭД НҮҮРСТЭЙ ХЭДЭН ВАГОН ХӨДӨЛГӨЖ ЕР-Ч ХҮРЭЛСҮХ СҮРТЭЙ НЭЭЖ БАЙСАН.ТЭР ХЭДЭН ВАГОНОО ХИЛЭЭС НААНА МУХАР ЗАМЫНХАА ТӨГСГӨЛД БУУЛГАСАН.ТҮҮНЭЭС ХОЙШ НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ ЯВААГҮЙ.1-ч ВАГОНТАЙ НҮҮРС ХИЛ ГАРААГҮЙ.ОДОО 2 ТАЛД 200 САЯ $ ӨРТӨГТЭЙ БООМТЫН ЗАМ,БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖ.ЭДГЭЭР НЬ ЕР-Ч БАТТУЛГА ӨРГӨНӨӨР БАРИУЛЖ ХОРЛОСНЫ ГАЙ

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-08-24 122.201.19.2

НҮҮРС, ЗЭС, ХЯТАД ГУРАВ БАЙХАД ХЭН БАЯН ӨМНӨГОВЬ БАЯН
НҮҮРС, ЗЭС, ХЯТАД ГУРВААСАА САЛБАЛ ХЭН ЭМГЭНЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ ЭМГЭНЭЛТЭЙ
НҮҮРС, ЗЭС, ХЯТАД ГУРВЫНХАА ТӨЛӨӨ ЭНЭ ЯВАА НАСАА ЭЦЭСЛЭН ДУУСТАЛ ТЭМЦЭЕ
НҮҮРС, ЗЭС, ХЯТАД ГУРВЫНХАА ТӨЛӨӨ ҮХСЭНИЙ ДАРАА СҮНС БАЙДАГ БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭМЦЭЕ
. . . . . . . . . . . . . . . . . . . ӨМНӨГОВИОС

Avatar

Зочин 2023-08-24 203.91.115.46

Зугтаад гарсан. Үндэстний хэмжээний ялт хэрэг. Харин төр засаг нь? Юу хийж байгаан бэ? Зугтах л ёстой хүн зугтсан шиг, амирлангуй. Зугтаалгасан хүн нь сонгуулийн шоу хийгээд явж байхад мөн л амирлангуй сууж байдаг. Яг юу болоод байна аа?

Avatar

Нэргүй 2023-08-24 203.91.115.46

Эх орноосоо урвах гэсэн хуулийн заалтыг хэрхэн зүйлчилдэг юм бэ? Хулан авгай бол урвагч болж таарсан уу? Тэгвэл үндэстний эрх ашгийнхаа өөдөөс сөрөн зогссон ерөнхийлөгч асан, түүнийг цээжээрээ хамгаалж буй одоогийн ерөнхийлөгч, энэ зугтаагч нар хэн болох вэ? Бүр улсаа асар их хэмжээний хохирол руу түлхэж байгаа шүү дээ. Хохирол нь хэдэн арван трилионоор яригдаж байгаа. Нөгөө мундаг шударга засгийн тэргүүн ч таг дуугүй.

Avatar

иргэн 2023-08-24 202.126.89.29

Тэр Удааннаргал гэгч хулгайчид ард түмний хөрөнгөнөөс хулгай хийсний Баатар цол олгосон болж таарч баййна. Дээр нь нарйн царигтай төмөрзам тавиулах шийдвэр гаргуулж монгол улсыг нэг мөсөн хорлосон. Одоо хилийн чанад руу зайлсан. Монголын төрд дандаа хулгайч нар үүрлэх болжээ.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-08-24 59.153.85.132

Сэлэнгэ амйгийн Түшиг суманд ийм сүртэй дуулиантай зөвшөөрөл энэ тэр байхгүй хэдэн халтар Хятадууд хилийн тусгай бүс дотор зам тавиад л чөлөөтэй орж гараад явж байна лээ ш дэээ, Сураг нь нөгөөө л Гацууртын Чинбатын зам юм гэсэн… Өвөлжөө хаваржаа газар тариалнгийн сайхан нутагаа зөөх юм байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж