Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргасан юм. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Удаанжаргал ажиллаж байсан ч хил гаран зугтсан юм. Тэрбээр, нарийн царигтай төмөр зам барих бодлогыг Үндсэн хуулийн Цэцэд өгч, хүчингүй болгуулснаар "Гашуунсухайт-Ганцмод"-ны төмөр замыг өргөн царигаар бариулсан юм.
2023.02.11-ний өдөр Монгол, Хятадын тал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар "Уг харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”, “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэж байна" гэж мэдэгдэж байсан юм.
Холбоотой мэдээ