Т.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Т.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Т.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Т.Отгонжаргал өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ий 44 килограммын жинд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн Азийн залуучуудын наадмаас жүдо бөхийн 44 кг жинд анхны алтан медалийн эзэн болсон юм.

Монгол Улсаас 2015 онд Б.Ойдовчимэд өсвөрийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жинд мөнгөн медаль авч байжээ.

"Мон-Алтиус" ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргал "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень Итэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялсан. Ингэснээр Монголын багийн анхны алтан медалийг эзэн болж байв. Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул, дархад охин. Тэрбээр 2020 оны самбо бөхийн өсвөр үeийн Улсын Аварга шалгаруулах 37 дугаар тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан мeдаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.

Өсвөрийн жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ийг наймдугаар сарын 22-27 өдрүүдэд Хорват улсын Загреб хотноо зохион байгуулж байна.

Тэрбээр "Аав, ээж маань бидний төлөө бүхнээ зориулан дэмжиж ирсэн. Тиймээс надад ухрах эрх байхгүй. Аав, ээжийгээ баярлуулж, ДАШТ-дээ амжилттай оролцчихоод нутагтаа очно" гэв. Түүний ирээдүйн зорилго, мөрөөдөл нь Монголын олимпийн медальтай анхны эмэгтэй тамирчин болох. Энэ амжилтад хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх болно" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж